Энэ сарын 20-ны өдөр буюу өчигдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 293 дуудлага иржээ. Үүнд, зам тээврийн ослын 212 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 9 гарч 11 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон 4 үүнээс жолооч 2 , явган зорчигч 2 байна. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 1 сургуулийн өмнөх насны 1 хүүхэд бүгд явган зорчигчоор замын хөдөлгөөнд оролцсон байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 77 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна. Тухайлбал: БГД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө 3 дугаар эмнэлгийн урд замд амины Т.Приус маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч Н-ийг мөргөж гэмтээсэн. Явган зорчигч Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу биеэ авч явах чадваргүй байхзаа замын хөдөлгөөнд оролцож явсан болно. Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, явган зорчигч хэн ч байсан замын хөдөлгөөний дүрмээ баримтлан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөж байна. Тун удахгүй ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт дуусах дөхж байна. Эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, хэрхэн аюулгүй замын хөдөлгөөнд оролцох талаар байнга зөвлөж дотны туслагч нь болж байгаарай.
Д.Ундрах /24tsag.mn/






















































