Насанд хүрээгүй охидын биеийг нь үнэлүүлж, худалдаалсан хэргээр хоригдож буй Б.Баатарсүрэн, Д.Ганболд, Д.Эрдэнэчулуун нарт холбогдох хэргийг дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд өнөөдөр хэлэлцлээ.Шүүхээс Б.Баатарсүрэнд Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2-т заасны дагуу 3.6 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, Д.Ганболдод мөн зүйл ангиар гурван жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Мөн Д.Эрдэнэчулуунд 400 цаг албадан ажил хийлгэх шийтгэл оноосон байна.
Б.Баатарсүрэн нар нь насанд хүрээгүй дөрвөн охиныг Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Цагаан хад” гэх газарт орших “Цэцээ гүн” гэх буудалд аваачиж, биеийг нь үнэлүүлдэг байсан болохыг мөрдөн байцаалтын явцад илрүүлсэн байдаг.
Д.Ундрах /24tsag.mn/























































Сэтгэгдэл (2)