Алтайн БНУ-д Орос-Монголын хил дээр хамгийн сүүлийн үеийн гаалийн логистикийн терминалыг байгуулав. Үүнд хилээр гарах ачаа болон барааны гаалийн урьдчилсан бүрдүүлэлт хийх интернет систем орсон гэнэ.

Алтайн БНУ-д Орос-Монголын хил дээр хамгийн сүүлийн үеийн гаалийн логистикийн терминалыг байгуулав. Үүнд хилээр гарах ачаа болон барааны гаалийн урьдчилсан бүрдүүлэлт хийх интернет систем орсон гэнэ. Төслийг хэрэгжүүлсний дараа Монгол, Хятадын хооронд хил орчмын болон хилийн ачаа тээврийн эргэлт нэмэгдэх бөгөөд Алтайн БНУ-ын нутаг дэвсгэр дээр болон түүнтэй зэргэлдээ бүс нутгуудын тээврийн транзитыг үр ашигтай ашиглаж болох юм. Боомт ажиллаж эхэлсний дараа Ташантад, хилээр гарах ачааны зөвхөн гаалийн бүрдүүлэлтийг хийх юм. Харин бусад бүрдүүлэлтүүдийг терминал дээр хийх аж. Энд хилийн, мал эмнэлгийн, хорио цээрийн алба болон түр зуурын барааны агуулахууд байх юм.
Б.Ням