Уржигдар буюу энэ сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн XXII дугаар хорооны нутаг дэвсгэрт 37 настай эмэгтэй машиндаа угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тус хэргийг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Иймээс цагдаагийн байгууллагаас нийт жолооч нарт битүү гараашид машин дотроо сууж халааж байгаа тохиолдолд хаалга, цонхоо онгорхой байлгаж агаар оруулах, согтуу үедээ асаалттай машинд удаан хугацаагаар суухгүй байхыг сэрэмжлүүлж байна.Д.Ундрах /24tsag.mn/


















































