Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу энэ сарын 8-ны өдөр БНСУ-д ажиллаж, амьдарч буй Монгол иргэддээ зориулан "Нийгмийн хамгааллын өдөрлөг"-ийг зохион байгуулсан билээ.Өдөрлөгийн хүндэт зочдоор ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Монгол Улсаас БНСУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Ганболд, Сөүл хотын Кандун дүүргийн засаг дарга И Хэ Шиг болон албаны бусад зочид, төлөөлөгчид уригдан оролцлоо.


















































