Сүүлийн үеийн хулгайч нарын арга нарийсч тээврийн хэрэгсэлтэй хулгай хийдэг болжээ. Тухайлбал, СХД-ийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д-ийн эзэмшлийн "Prius" маркийн авто машины 4 дугуйг оршин суух хаяггүй, тодорхой эрхэлсэн ажилгүй иргэн Г, П, Г нар нь тээврийн хэрэгсэл ашиглан бүлэглэн хулгайлж байсныг 2015 оны 03 дугаар сарын 11-ээс 12-ны шилжих шөнө Цагдаагийн ерөнхий газрын Сургалт, дадлагын төвийн Албаны морь, нохойн хэсгийн эрэлч нохойн туслах төлөөлөгч, цагдаагийн ахлах ахлагч П.Мөнхбат нь үйлдэл дээр нь илрүүлж ажилласан байна. Д.Ундрах /24tsag.mn/


















































