Өнгөрсөн оны есдүгээр сард 19 настай эхнэрээ хөнөөж, нүүрсний уурхайд цогцсыг нь нуусан хэрэг гарсан. Эл хэргийн мөрдөн байцаалтын явцад Б.Бат-Өлзий гэгч нь 19 настай эхнэрээ хөнөөж, цогцсыг нь Налайх дүүргийн гуравдугаар хороонд байрлах нүүрсний уурхайд нуусан байсан нь тогтоогдсон байдаг.Давж заалдах шатны шүүх эхнэрээ хөнөөж, нүүрсний уурхайд цогцсыг нь нуусан гэх Б.Бат-Өлзийд холбогдох хэргийг шүүн хэлэлцэж, анхан шатны шүүхээс түүнд оноосон 25 жилийн ялыг хэвээр үлдээжээ. Тэрээр гянданд таван жил, чанга дэглэмтэй хорих ангид 20 жилийн ял эдэлнэ.
Д.Ундрах /24tsag.mn/


















































