Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АТГ-т шалгагдаж байсан хэргүүд эхнээсээ шийдвэрлэгдэж эхэллээ

2015-3-14
0
ЖИРГЭХ
Сүүлийн үед АТГ-аас зарим засаг дарга, ИТХ-ын үйл ажиллагаатай хатуу тэмцэж янз бүрийн "но" илрүүлж байна.
  атг2  Сүүлийн үед АТГ-аас зарим засаг дарга, ИТХ-ын үйл ажиллагаатай хатуу тэмцэж янз бүрийн "но" илрүүлж байна. Тэгвэл АТГ-аас мөрдөн байцаалтад байсан зарим хэргүүд шүүхээр орж шийдэгдсэн талаар ч АТГ-аас мэдээлсэн юм.

Ингээд хамгийн сүүлийн үеийн байдлаар АТГ-аас илрүүлэн шалгаж буй хэргүүд хийгээд зөрчил, хууль бус үйлдлийн талаар танилцуулж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын  ойн ангийн дарга Д.Тэрбиш хууль бус мод бэлтгэлийг дэмжисний эцэст албан тушаал хаших эрхээ хасуулав
Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шалгасан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын сум дундын ойн ангийн дарга Д.Тэрбиш нарт холбогдох хэргийг 2015 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Сум дундын 20 дугаар шүүхийн хуралдаанаар шийдвэрлэжээ. 

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын сум дундын Ойн ангийн дарга Д.Тэрбиш нь 2013 оны 12 дугаар сард албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Хүдэр суманд үйл ажиллагаа явуулдаг хэрэглээний мод бэлтгэх эрхгүй “Хүдэр өсөх” ХХК-ийн захирал Р.Лхагвадоржтой тохиролцон Ерөө сумын нутаг дэвсгэр “Баяны ар” гэх газарт хууль бусаар нойтон мод бэлтгүүлж байгаль экологид онц их хэмжээний буюу 59.3 сая төгрөгийн хохирол учруулсан байна. Ойн ангийн мэргэжилтэн Н.Буяндэлгэр нь мод бэлтгэж эхлэхээс өмнө газар тусгаарлалт хийх ёстой байсан боловч мод бэлтгэж эхэлснээс хойш 5.5 га газарт тусгаарлалт хийж албан үүрэгтээ хайнга ханджээ. 

Сум дундын 20 дугаар шүүхээс Ойн ангийн дарга Д.Тэрбишид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 52 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 9 сая 984 мянган төгрөгөөр торгох ял оногдуулав. Түүнчлэн Ойн ангийн мэргэжилтан Н.Буяндэлгэрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2-т зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял, “Хүдэр өсөх” ХХК-ийн захирал Р.Лхагвадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар 2 жилийн хорих ял тус тус оногдуулжээ. Ар гэрийн байдлыг нь харгалзан үзэж, Н.Буяндэлгэр, Р.Лхагвадорж нарт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн байна. 

“Говь Гурван Сайхан” ХХК-ийн захирал хахууль өгсөнийхөө төлөө ял авав

Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шалгасан Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн буюу тасгийн дарга албан тушаалтай Д.Тогооням нарт холбогдох хэргийг 2015 оны 3 дугаар сарын 6-ны өдөр дүүргийн эрүүгийн I шүүхийн хуралдаанаар шийдвэрлэв.

Д.Тогооням нь Өмнөговь аймгийн Онцгой байдлын хэлтсийн галын депогийн барилгыг барьсан “Говь Гурван Сайхан” ХХК-ийн захирал н.Цэдэнсамбаас 20 сая төгрөгийн хээл хахууль авчээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д заасан “Бараа, ажил, үйлчилгээний чанарын баталгаат хугацаанд гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гэрээний үнийн дүнгийн 5-10 хувийг уг хугацаа дуустал барьцаалах” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй байх, санхүүжилтийг бүрэн олгох, мөн 2011 онд нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Гал унтраах 65 дугаар ангийн барилгын гүйцэтгэгчээр “Говь Гурван Сайхан” ХХК-ийг шалгаруулахаар урьдчилан амласан бөгөөд 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Өгөөж” ХХК-ийн урд автомашины зогсоол дээр 20 сая төгрөг авсан үйлдэл нь мөрдөн байцаалтаар тогтоогджээ. 


Дүүргийн эрүүгийн I шүүхээс Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн буюу тасгийн дарга Д.Тогоонямд 5.1 жил, н.Цэдэнсамбад 1.1 жилийн хорих ял оногдуулсан байна.

Хуурамч диплом ашиглан төрийн албанд ажиллаж байгаа хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүллээ

Авлигатай тэмцэх газраас хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд 2015 оны 01 дүгээр сараас эхлэн нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 1628 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шалгасан байна.

Мөн хяналт шалгалтаар сүүлийн үед нэр дэвшсэн этгээд нь ажлын байранд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангахгүй байх, нэр дэвшигчийн эзэмшсэн боловсрол, мэргэжил, туршлагад нь тааруулсан ажлын байрны тодорхойлолтыг батлуулж гаргах, зарим нэр дэвшигч нь хуурамч диплом ашиглан төрийн албанд ажиллаж байгаа зэрэг зөрчлүүд тогтоогдлоо.

Тус газраас зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцуулах болон хуурамч бичиг баримт ашигласан асуудлыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулах, түүнчлэн нэр дэвшигчидтэй холбоотой асуудлыг Төрийн албаны зөвлөлтэй хамтран хянан шалгахаар ажиллаж байгаа аж.

Баянгол дүүргийн ИТХ хууль зөрчиж иргэдээс хандив цуглуулсаныг тогтоов

Авлигатай тэмцэх газраас  Баянгол дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Баянгол дүүрэг байгуулагдсаны 50 жилийн ойд зориулж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хандивын орлогыг хүлээн авах, зарцуулах, тайлагнах журам”-ыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 06 дугаар тогтоолоор хүчингүй болгожээ. Мөн уг журмын дагуу иргэд, аж ахуйн нэгжээс хандивласан 74 сая төгрөгөөс 5 иргэний 52 сая төгрөгийг буцаан олгож шийдвэрлэсэн байна. Зөвлөмжийн хүрээнд мэдүүлэг гаргагч албан тушаалтнууд болон авлигад өртөх эсдэл бүхий албан хаагчидтай “Ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах гэрээ” байгуулах, орон нутагт зохион байгуулдаг үр ашиггүй сургалтын зогсоох, удирдлагын шийдвэр боловсруулахад авлигын эсрэг хууль тогтоомжийг сануулсан саналын хуудас боловсруулан, мэдэгдэл тайлбарын бүртгэлийг дэвтрээр болон цахимаар бүртгэх, авлигад өртөх эрсдэлтэй ажил албан тушаал, үйлчилгээний жагсаалт гаргах, дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Төсвийн хөрөнгийг буцаан төвлөрүүлэх арга хэмжээ авах тухай” захирамжаар БНХАУ-ын Хайнан мужид аялсан нэр бүхий 7 албан хаагчийн зардал болох 8 сая 500 гаруй мянган төгрөгийг буцаан төлүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулжээ. 

Авлигатай тэмцэх газраас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн асуудлаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Говь-Алтай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга А.Дэлгэржаргал нарт албан бичиг хүргүүлэв.

Орон нутгийн өмчөөр өөрийнхөө болон намын сурталчилгаа хийсэн О.Амгаланбаатар сануулга өгөв

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар Говь-Алтай аймгийн “Эрүүл ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт үйлдвэрлэсэн цэвэр усны савны шошго дээр “Бидний Алтай хөтөлбөр-Алтай нутгийн ард түмнийг эрүүл, аюулгүй ундны усаар хангахад сэтгэл зүтгэл гарган ажиллав. Говь-Алтай аймгийн Ардчилсан намын дарга, аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар” гэсэн бичвэр бүхий өөрийн цээж зураг, гарын үсгийг хэвлэн байршуулжээ. Энэ асуудлыг Авлигатай тэмцэх газар авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжид заасан чиг үүрэг, бүрэн эрхийнхээ дагуу хянан үзэв. 

Засаг дарга О.Амгаланбаатар нь орон нутгийн өмчийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажил, үйлчилгээгээр дамжуулан өөрийн албаны болон намын сурталчилгааг хийсэн нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т заасныг тус тус зөрчсөн байна. Тиймээс Авлигатай тэмцэх газар ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжид заасны дагуу О.Амгаланбаатарт сахилгын шийтгэл ногдуулж, хариуцлага тооцохыг эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэв. 

Уг албан бичгийн хариуд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Сайнбилэгээс Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарт улс, орон нутгийн өмчийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажил, үйлчилгээгээр дамжуулан өөрийн сурталчилгаа хийхгүй байхыг сануулсан талаар манайд мэдэгдлээ.

Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • oiyt76r5 (112.72.13.48)
    БСШУ-ны сайдаа, Нийслэлийн засаг даргаа, ИТХ-ынхаан, Боловсролын газрын дарга аа. Сургуулиудын спорт заалны ашиглалт, үйлчилгээг шинэ төвшинд гаргах хэрэгтэй байна. Сургуулийн зааланд цаг авахад 30-40 мян үнэтэй, гэхдээ заавал 2 цагаар өгнө гэх юм. Тэхээр зааланд тоглох бол 60-80 мян төг төлөх болж байна. 3 хүүхэд 30 минут тоглох хүсэлтэй байлаа гэж бодое. Тэгвэл 15 мян төг болно. 1 хүүхэд 5 мян төгрэг гаргаад 30хан миунт тоглох нь Ийм байж болох у. Яг бодитоор бол тэр гуравт 60-80 мян төгрөг бол тоглох эрх нь нээгдэнэ. Энэ бол хүүхүүдийг тоглуулахгүй, мөнгөтэй томчууд тоглоно, хүүхдүүд биеийн тамираар хичээллэх хэрэггүй, орлогоч оруулахгүй, PC тогло, бие бялдараа бүү хөгжүүл, сул дорой нэгэн бол гэсэнтэй яг адил. ҮҮнийг засаг дарга нар, Нийслэлийн боловсролын газрын дарга анхаараачээ. Та нар бол хүссэн үедээ захирал нар луу яриад үнэгүй тоглодог байх л да. Санал: 1. Спорт заалыг 30 минутаар ч тоглох боломжтой болгое, 2. Цаг авахад тухайн сургуулийн хүүхдүүд давуу эрхтэй баймаар байна. 3. Хүүхдүүд хямд үнэтэй тоглох эрхтэй. 4. Заал өгдөг хүмүүс хүүхэдэд эелэдэг хандмаар байна. 5. Тэр их орлогоын зарцуулалт ил тод баймаар байна. 6. Заал авахад зардал их гарахгүй тул үнийг нь буулгамаар байна.
    2015 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (112.72.11.109)
    heden jaraahail bn shvv dee.
    2015 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (60.31.198.141)
    сайн байна шүү.Одоо 25 жил цэвэрлээгүй улстөрийн хээл, хахууль авдаг томчуудыг шалгах хэрэгтэй шүү
    2015 оны 03 сарын 15 | Хариулах
  • zochin (112.72.13.217)
    Dandaa jijig garuud baina. Ajil hiisen bolj baigaa yum bizdee
    2015 оны 03 сарын 15 | Хариулах
  • Shuugchid (43.242.241.42)
    Horihoo siluu torgoj ulsad orlogo oruulah estoi shyy. Uyvh tuluhgyi horigdood garch irj bolohgyi ee
    2015 оны 03 сарын 15 | Хариулах
  • Zochin (103.229.120.141)
    Za neekh syrtei khereg shiidchikhsen yum baikhgyi l yum bna sh dee. Tom darga nartai kholbootoi zunduu l khereg shalgagdaad baigaagyi bilyy.
    2015 оны 03 сарын 14 | Хариулах
  • zochin (182.160.41.188)
    Govi-altai aimagt huuli guuli bolsondoo zasag darga Amgalanbaatar gedeg huniig shalgah heregtei dee aimshigtai zuiluud hiisen
    2015 оны 03 сарын 14 | Хариулах
  • msmmds (112.72.13.10)
    poox mash ix xiij dee
    2015 оны 03 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Душанбе их дуулга: Өнөөдөр зодоглох Монгол 5 жүдоч
    16 цаг 4 мин
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
    16 цаг 31 мин
  • МАН: Гишүүн бүрийн оролцоог хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүллээ
    Уржигдар 20 цаг 50 мин
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
    Уржигдар 13 цаг 44 мин
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Уржигдар 11 цаг 10 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    Уржигдар 11 цаг 00 мин
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
    2026-05-01
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
    2026-05-01
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2026-05-01
  • Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлж, хүний эрхийг хамгаалах тогтоолыг УИХ баталлаа
    2026-05-01
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
    2026-05-01
  • Улсын хэмжээнд 13.2 сая төл хүлээн аваад байна
    2026-05-01
  • Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна
    2026-05-01
  • Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
    2026-05-01
  • “Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна
    2026-05-01
  • Гурвалжингийн гүүрэн доогуурх 600 метр урт авто зам барина
    2026-05-01
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
    2026-05-01
  • Улаанбурхан өвчний 11 тохиолдол бүртгэгджээ
    2026-05-01
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
24 баримт
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК