ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайханаас “Мобиком” компанийн хэрэглэгчид эрхээ хамгаалж хандсан талаар монопол болсон уг компани зөрчлөө арилгаж байгаа эсэх дээр зарим зүйлийг тодруулахад "“Мобиком” корпорацийн удирдлага өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 18-нд хэрэглэгчдээсээ суурь хураамж авах тушаал гаргасан байдаг. Энэ талаараа хэрэглэгчдэдээ нэгбүрчлэн зохих ёсоор мэдэгдээгүйгээс манайд гомдол ирсэн. Компанийн зүгээс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн гэж тайлбарлаж байгаа ч хэрэглэгчтэй нэгбүрчлэн гэрээ байгуулдгийн хувьд суурь хураамж авах болсныг тухай бүрт нь дуулгах ёстой байсан. Түүнээс гадна суурь хураамжийг тушаал гаргасан өдрөөс бус арваннэгдүгээр сарын 1-нээс тооцож авсан. Эдгээр зөрчлийг арилгах улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлсэн. Хоёрдугаарт, роуминг үйлчилгээтэй холбоотой асуудал бий. “Мобиком” корпораци хэрэглэгчдэдээ энэ үйлчилгээтэй холбоотой мэдээлэл өгдөг ч бодит байдал дээр мэдээлэл зөрсөн талаарх гомдлыг хэрэглэгчид мэдүүлсэн. Шалгаж үзэхэд тус газрынхан хэрэглэгчдэдээ роуминг үйлчилгээний талаар үнэн бодит мэдээлэл өгч, хэрэглэгч хэрэглээгээ хянах боломж олгоогүйгээс зөрчил үүссэнийг тогтоосон. “Мобиком”-ын зүгээс эдгээр зөрчлөө хүлээн зөвшөөрч, арилгасан гэдгээ мэдэгдсэн. Манай улсын байцаагч зөрчил арилсан эсэхийг шалгах ажил үргэлжилж байна" гэлээ.


24tsag.mn



















































Сэтгэгдэл (5)