Барилгын салбар эрчимтэй хөгжиж буй өнөө үед орчин үеийн дэвшилтэд техник, технологи, барилгын материал, шинээр нэмэгдэж буй орон сууц, зэрэг салбарын ололт амжилтыг олон нийтэд хүртээл болгох, улмаар бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, бүтээгдэхүүн үйлчилгээг нь сурталчилах, гадаад, дотоодын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ, БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ, СТАНДАРТЧИЛАЛ ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР, “МИШЭЭЛ ГРУПП” ХХК хамтран “УЛААНБААТАР БАРИЛГА-2015” үзэсгэлэн яармагийг10 дахь жилдээ зохион байгуулж байна.Цуврал үзэсгэлэн болох “ОРОН СУУЦ, ХОТ ТОХИЖИЛТ” үзэсгэлэн 2015 оны 3-р сарын 13-наас 16-ний өдрүүдэд Мишээл Экспо төвд болно.
Уг үзэсгэлэнд:
Орон сууц угсралтын компаниуд
Барилга угсралт, засвар үйлчилгээ, засал чимэглэлийн компаниуд
Зураг төсөл, интерьер, экстерьер дизайны үйл ажиллагаа эрхлэгч байгууллагууд
Архитектур, зураг төсөл, геодези зураг зүйн компаниуд
Барилгын гадна тохижилт, ландшафт, гэрэлтүүлгийн компаниуд оролцоно
Түүнчлэн үзэсгэлэнд ирснээр та шинэ орон сууцнуудын үнэ ханшийн талаарх хамгийн бодит мэдээллийг нэг дороос авах, үнэ төлбөргүй сургалт семинарт суух боломжтой аж.


















































