Монголын кино уран бүтээлчид жил бүр уламжлал болгон зохиогддог "48 цаг" бэсрэг кино наадамд тогтмол оролцдог билээ. Өнгөрсөн жил “Шилдэг кино”, “Шилдэг жүжигчин”, “Шилдэг зураг авалт” гэсэн төрлүүдэд тэргүүлж, амжилттай оролцоод ирсэн. Харин энэ жил "Үндэс" киноны уран бүтээлчид болох Б.Батзаяа, Б.Бат-Эрдэнэ нар АНУ-ын Лос-Анжелес хотноо болсон "48 цаг" олон улсын бэсрэг кино наадамд оролцжээ."TCL Сhinese" театрт зохион байгуулагдсан тус наадамд Монголын уран бүтээлчид "Үндэс" киногоороо "Шилдэг жүжиглэлт-Хүүхэд" төрөлд шагнал хүртсэн байна.


















































