Зэвсэгт хүчний 94 жилийн ой "Монгол цэргийн өдөр"-т зориулсан үндэсний бөхийн барилдаан өнгөрсөн амралтын өдөр боллоо. "Монгол цэргийн өдөр"-т зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Д.Ганхуяг, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба, М.Өсөхбаяр, Т.Санчир, Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Мөнгөнцоож, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Ц.Содномдорж, Г.Алтангэрэл, Э.Оюунболд, улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу, Ш.Уламбаяр, Р.Пүрэвдагва нараар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой 224 бөх зодоглосон юм.Барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Хилчин спорт хороо, Хөвсгөлийн хүчтэн дэвжээ, Монос группийн бөх улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын харьяат Алдар спорт хороо, Их Монголын хүчтэн дэвжээ, АПУ ХК-ний бөх улсын арслан Д.Ганхуяг үзүүрлэв. Их шөвгийн дөрөвт аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар, аймгийн арслан Э.Даш нар шалгарлаа.



















































Сэтгэгдэл (3)