Өнгөрсөн бямба гарагт буюу гуравдугаар сарын 14-ний өдөр Бээжингийн Гадаад хэлний дээд сургуулийн Ази, Африкийн танхимд Монгол хэлний анги нээгджээ. Одоогоор Монгол Улсын 60 гаруй их, дээд, дунд сургуульд Хятад хэл зааж, Хятадын их, дээд сургуулиудад манай улсын 6000 орчим оюутан сурагч суралцдаг ажээ. Тус сургуульд Монгол хэлний хичээлийг Чиньхуа их сургуульд докторантаар суралцаж буй Х.Сайхансанаа заахаар болсон байна. 

















































