

Олон улсын түвшинд зохион байгуулагдсан уг хурал нь элэгний В, С вирус, элэгний хатуурал, хавдар, оношилгоо эмчилгээний дэвшил гэсэн үндсэн сэдвүүдийн дор явагджээ. Түүнчлэн хуралдаанд оролцсон дэлхийн улс орнуудын эрдэмтэн судлаачид С вирусыг 90 хувь бууруулах боломж байгааг ярилцсан байна. Ингэснээр чимээгүй тахал гэгддэг элэгний өвчлөлийг бууруулахад ихээхэн ахиц гарна гэдэгт эрдэмтэд санал нэгджээ.


















































