СХД-ийн нутаг Нарангийн голын зам, 205 дугаар худгийн замд Х.Портер маркийн авто машины жолооч Х нь явган зорчигч 06 настай М-г мөргөж гэмтээсэн осол гарчээ.Урин дулаан цаг ирж байгаатайгаар хүүхэд замын хөдөлгөөнд хараа хяналтгүй оролцох нь нэмэгдэж байна. Өчигдөр гэхэд зам тээврийн осолд 7 хүүхэд өртөж эрүүл мэндээрээ хохирсон. Эцэг эхчүүд үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, хэрхэн аюулгүй замын хөдөлгөөнд оролцох талаар хэлж зөвлөхөөс гадна бага насны хүүхдийг хараа хяналтгүй, асран хамгаалагчгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг зөвлөж байна. Хүүхэд өөрөө гэнэн томоогүй ирж байгаа тээврийн хэрэгслийн хурдыг зөв тооцоолж чадахгүй, гэнэт гарч ирэх, гүйх зэрэг үйлдлийг хийдэг тул Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхэн автобусны буудал, явган хүний гарц, ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн орчинд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулан, анхаарал болгоомжтой аюулгүй байдлыг хангаж оролцохыг зөвлөж байна.
Д.Ундрах /24tsag.mn/


















































