Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Орчин үеийн язгуурын нүүдэлчид дэлхийд үүд хаалгаа цэлийтэл нээж, өрхөө татлаа

2015-3-17
0
ЖИРГЭХ

    d1ea1af024890be3bfa6832e29f11d76Дэлхийн өнцөг булан бүрээс сайн сайхан бүхэн тэр чигээрээ нүүгээд иржээ  гэмээр “Месси Берлин”-ий танхимууд өнгө алаглана.  Алив сайхнаараа бусдыг даллах  улс орнуудын өрсөлдөөн жилээс жилд ширүүссээр ITB Berlin өнөө 49 дэх жилтэйгээ золгож буй нь энэ.

Тэртээ буланд Африкийн хүрэн бор хүүхнүүд модон торх шиг юм нүдэж, чанга орилон бүжнэ. Энэтхэгчүүд алаг  нүдээ  “Манайд ирээрэй” гэх шиг эргэлдүүлж, цаахна нь Индонезийн үзэсгэлэнт арал дуниартана. Европчуудын зарим нь илүү тав тухыг санал болгох бол зарим нь адал явдал, эрсдэлийн төрлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ борлуулахаар хичээх ажээ. Пирамидаар нь бидний хамгийн сайн мэдэх Египет улс асар том талбайд хэд хэдэн павильон авч, пирамидаа бараг л хэмжээгээр нь босгосон мэт харагдана. Онгон зэлүүд байгалийн сайхан, урлаг соёл, гоо хүүхнүүд, хүчирхэг эрчүүд, ногоон байгууламж, өвөрмөц хоол, унд... ер юу байна, түүгээрээ дайл гэдэг шиг л урьханаар урих дэлхий ертөнц тэнд цугларчээ.

Тэдгээрийн  дунд монгол гэрийн хэлбэр бүхий тойрог тайзтай, монгол тоонотой павильон мэдээж бидэнд дотно сайхан санагдахын сацуу гадныхны анхаарлыг гойд татаж байв. Хэлбэр хийцээс гадна “ITB Berlin” олон улсын яармагт түнш орноор оролцож буйн өгөөж гуравдугаар сарын 4-нд эхэлсэн нээлтийн өдрөөс л шууд мэдрэгдсэн юм. Түнш орны хувьд Монгол Улс үзэсгэлэнг зохион байгуулагчдад тодорхой хэмжээний  мөнгө төлсөн  ба үүний хариуд үзэсгэлэнгийн албан ёсны нээлтийг хийх, урлагийн тоглолтоо толилуулах, өөрийн нэрээр Монголын сэдэвтэй хурал чуулган зохион байгуулж, илтгэл тавих, хэлэлцүүлэх, сурталчилгаагаа хийх онцгой эрхтэй болж байгаа юм. Мэдээж энэ эрхийг хэдий чинээ өөрт давуу боломж болгон  ашиглаж чадна, тэр хэрээр хожино.

Монголын аялал жуулчлалын хөгжлийн 60 жилийн хөтөч болж ирсэн хувийн хэвшлийнхэн ITB-д түншээр оролцсон Монголын үр өгөөжийг  тун ч өндрөөр үнэлж байгаа. Берлинд үес үесхэн бороон дундуур алхахдаа “Хаврын анхны бороо” гэцгээн хөнгөн баясаж байсан шиг Монголын аялал жуулчлалын хөгжилд яах аргагүй урин хаврыг авчирсан үнэлж баршгүй чухал үйл явдалд Монголын Засгийн газар хүч, хөрөнгө, сэтгэл гаргаж оролцсонд маш их талархаж буйгаа “Цолмон травел” компанийн ерөнхий захирал Навчаа хэлсэн. Тэр үг бол хувийн хэвшлийнхний нийтийн үг. Жилд нэг удаа Европын түншүүдтэйгээ нүүр тулан учран золгож, амжилт, бэрхшээл, чиг хандлага, хөгжил дэвшил, өнгөрсөн жил ирээд явсан жуулчдын сэтгэгдлийг сонсох гэхчилэн жинхэнэ амьд халуун яриа өрнөдөг учир “Цолмон травел” уг үзэсгэлэнд 24 дэх жилдээ орж байгаа ажээ.

“Эхлээд хоёр, гуравхан компани жижигхээн зайд оролцдог байсан, яваандаа тоо нь нэмэгдсээр жаахан томорсон. Энэ жил ийм том талбайд, бүрэн сурталчилгаатай, Ерөнхийлөгч нь нээлт хийсэн, Монголын тухай хурал, чуулган хаа сайгүй болсон  ITB болж байгаад чин сэтгэлээсээ баярлаж байна” гэж Навчаа захирал хэлсэн. Түнш орон учраас Монголын талбайд  ирэх гадныхны тоо эрс нэмэгдэж, хувийн компаниудын түншүүд ч сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв.

Үзэсгэлэнг зохион байгуулагч  Германы талынхан бүгдээрээ, НҮБ-ын дэргэдэх Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Талиф Рифай, бусад улс орныхон ч  “Монгол маш сайн”  гэсэн. Монголын Засгийн газрын гол зохион байгуулагч БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, тус яамныхан, төрийн нэрийн өмнөөс үзэсгэлэнг зохион байгуулах эрхийг авсан “Аялал жуулчлал ирээдүй” ТББ-ынхан, соёлын арга хэмжээг хариуцсан БСШУЯ-ны албаны хүн бүгд тун өндөр сэтгэгдэлтэй ирсэн. Хамгийн гол нь төр, хувийн хэвшил, ТББ  Монголын аялал жуулчлалын салбарын хөгжилд том ахиц гаргах дараагийн чухал ажилд хамтдаа  хүчин зүтгэх эрмэлзэл дүүрэн ирцгээсэн.  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  ITB-ийн албан ёсны нээлтэд  үг хэлэхдээ “Монголчууд аавын бийд хүнтэй танилц, агтны бийд газар үз” гэдэг хэмээгээд үнэхээр газар үзье гэвэл Монголыг үзээрэй, Монголын Ерөнхийлөгч Та бүхнийг урьж байна гэсэн юм. Ерөнхийлөгчийн урилгыг ажил хэрэг болгож чадвал үр дүн гарна. Монгол Улс түншээр оролцлоо гээд шуудхан үр дүн гарчихгүй, ирэх жилээс эхний гэрэл харагдаж,  мэдээж цаашаа ахиж дэвжих нь тодорхой юм. Дэлхийтэй хөл нийлэх, үгүйдээ зүүгдэж хөгжихийн тулд ITB-д цугларсан хөгжил, чиг хандлагаас суралцах, аялал жуулчлалын ерөнхий стандартыг нутагшуулах, үүний тулд  хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, стандарт хэвшүүлэх, салбарын хөгжлийн чигийг тодорхойлох гэхчилэн олон ажил хийх шаардлагатайг нийтээрээ ярьж, толгой дохиж байгаа. Ямар ч байсан Монголын аялал жуулчлалын салбар 2016 онд нэг сая, улмаар 2020 он гэхэд  хоёр сая жуулчин хүлээж авах том зорилт тавин ажиллаж байна.

Юутай ч энэ удаа үр дүнгийн талаарх асуудлыг түр хойш тавиад Монгол түнш орны хувьд “ITB Berlin”-ий өдрүүдэд юу хийж, ямар үйл ажиллагаа явуулав гэдгийн зах зухаас дурдья.

“ITB Berlin”-ий өдрүүдэд  монголчууд юу хийв

Энэ бол нийтээрээ асуух асуулт билээ. Тиймээс товч боловч цэгцтэй хариулт өгөхийг хичээе.

-Дэлхийн аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн худалдаанд Түнш орноор оролцож буйн хувьд үзэсгэлэнгийн албан ёсны нээлтийг Монгол Улс  зохион байгуулав.  Түнш орны Ерөнхийлөгч нь албан ёсны нээлтийг хийсэн анхны орноор тодорч, уртын дуу, хүлгийн төвөргөөн, ритм хэмнэлтэй бүжиг, хархираа хөөмий, хуурын татлага, уран биелгээ, уран нугараа улс  түмнийхнийг үнэхээр гайхашруулсан юм. Уугуул нутагтаа “миний” гэх бүхнээ бид тэр бүр анзаардаггүй ч юмуу, “Месси Берлин”-ийн тайзан дээр тэднийг хараад  нулимс гарсан юм.  Нээлтийн ёслолоос гадна 40 орчим том, жижиг тоглолтыг Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга,  “Морин хуур” чуулга,  “Арга билэг хамтлаг” тэргүүтэй урлагийнхан ITB-гийн үеэр тоголсон ба үзэж сонирхох гэсэн гадныхан цагаасаа хамаагүй өмнө ирээд хүлээж байснаас сонирхлын төвшинг харж болохоор байв. “Азийн улс учраас Монголоос зөөлөн аялгуу гарах байх гэж бодсон. Гэтэл ямар их ритм, динамик, хэмнэл танай урлаг, соёлоос мэдрэгдэв. Танайд асар их нөөц байна” гэж  “ITB Berlin”-ий дарга Дэвид Рутз соёлын арга хэмжээний ерөнхий хариуцагч манай БСШУЯ-ны газрын дарга Гантөмөрт хэлжээ. Ийм хэмнэл, ритмээр эдийн засгаа хөгжүүлбэл үнэхээр монголчуудад асар их нөөц байгааг хэн хүнгүй л мэдэрсэн билээ.

-Монголын аялал жуулчлалын 16 тур оператор компани С-26 дугаарын талбайд улсаа болон компаниа сурталчилж ажиллав. Албан ёсны статистик хараахан гараагүй ч түнш орны сурталчилгааны хүчээр  өмнөхөөс илүү олон хүн хүрэлцэн ирж, Монголын компаниудын аялал жуулчлалын бүтээгдэхүүнтэй танилцав. Ирэх жилээс ирэх жуулчдын тоо эрс идэвхжинэ гэдэгтэй нийтээрээ санал нэгдэж байна. Учир нь ялангуяа Герман болон Европын жуулчид жилийн өмнөөс захиалга өгдөг учир өнөө жилийн захиалгаас ялимгүй хоцорчээ. С-26-ын дугуй ширээнүүд,  дээд давхрын уулзалтын хэсэг үргэлж  л пиг хүнтэй байв.

-БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролын ITB Berlin-ий  үеийн уулзалтууд төр, засгийн зүгээс аялал жуулчлалын салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэлэхэд үнэтэй хувь нэмэр болохуйц үр дүнтэй болов. НҮБ-ын дэргэдэх Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Талиф Рифайтай уулзаж, тус байгууллагын олон талт дэмжлэгийг Монгол Улс авахаар болсон нь асар том үр дүн байв. Дэлхийн аялал жуулчлалын байгууллага  нь  ITB-гийн араас хийх олон ажлын үр дүнгийн төлөө Монголыг бүх талаар дэмжихээ илэрхийлсэн бөгөөд  гадаад сурталчилгаа,  хүний  нөөцийн хөгжил,  хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг олон асуудалд  бүх талаар тусалж дэмжихээ илэрхийллээ.

Мөн БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, Дэлхийн адал явдалт аялал жуулчлалын холбооны Ерөнхийлөгч Крис Доил нарын уулзалтын үр дүнд тус холбооны шугамаар томоохон хурал чуулганыг энэ нэг жилдээ багтаан Монголд зохион байгуулахаар болов. Тус холбоо нь дэлхийн 80 орны адал явдалт аялал жуулчлалын  тур оператор, холбоодоос бүрдсэн 900 гишүүнтэй.  Бүс нутгуудад болдог “Adventure connect” арга хэмжээ,  жил бүрийн  Олон улсын адал явдалт аялал жуулчлалын их хурлаараа дамжуулж мэргэжлийн сургалт зохион байгуулах, салбарын байгууллагуудын хооронд холбоо тогтооход гишүүн байгууллагууд давуу эрх эдэлдэг аж. Сая “ITB 2015”-ын үеэр адал явдалт аялал жуулчлалын  4.1 танхимд  адал явдалт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Монголын зарим компани оролцож,  үйл ажиллагаагаа сурталчилсан ба бүс нутгийн  “Adventure connect” хурлыг Монголын сэдвээр хийлээ. Энд Монголын аялал жуулчлалын гол бүтээгдэхүүн нь тусгай сонирхлын буюу адал явдалт аялал байх юм гэсэн дүгнэлтийг хийсэн бөгөөд энэ төрөлд тэргүүлэгч байх нөөц, боломж байгаль, соёлын талаас Монголд бүрэн байна гэж үзсэн юм. Адал явдалт аяллыг hard буюу хатуу ширүүн, soft буюу зөөлөн гэж ангилах ба морин аялал, завин аялал, дугуйн аялал, явган аяллын зэрэг төрлүүдийг Монголд хөгжүүлж болох ажээ. Тухайлбал, “Active Tour Mongolia” компани Адал явдалт аялал жуулчлалын холбооны гишүүн бөгөөд Алтай Таван Богд, Хархираа Түргэн, Дархадын хотгор зэрэг газруудаар жил бүр гаднын, тэр дундаа баруун Европын 1500 орчим жуулчныг аялуулдаг ажээ. Дэлхийн адал явдалт аялал жуулчлалын холбооны томоохон арга хэмжээг Монголд зохион байгуулсны дараа энэ чиглэлийн аялал жуулчлал үсрэнгүй хөгжих таатай мэдээ ITB Berlin-д сонсогдлоо.

-Д.Оюунхорол сайдын дараагийн чухал уулзалтууд ХБНГУ-ын Эдийн засаг, эрчим хүчний яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга, хатагтай Ирис Глайке, Байгаль орчин, байгаль хамгаалал, барилга, цөмийн аюулгүй байдлын яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Рита Шварцелюр-Сүттер нартай уулзсанаар үргэлжлэв. Германы хөгжлийн банк, Голландын Засгийн газрын дэргэдэх CBI байгууллагын төлөөлөгчид зэрэг харилцаа, хамтын ажиллагаатай олон түншүүдтэй уулзаж, ажил хэрэг, цаашдын хамтын ажиллагааны яриа хийлээ. Мөн ITB-д оролцсон дотоодын компанийн төлөөлөлтэй уулзаж, үр дүнгээ цухас боловч ярилцаад, эх орондоо ирээд  хамтран хийх олон ажлынхаа шанг татлаа.

-“ITB Berlin-2015” үзэсгэлэнгийн үеэр Түнш орон Монголын сэдэвтэй хэд хэдэн чуулган, форум болсны нэг нь “Мongolia Nomadic by Nature”  сэдэвт Монголын форум байв. Монгол хэмээх төв Азийн орны мөн чанар яг юу вэ? гэдгийг тодотгох уг  үйл ажиллагааны гол оролцогчид БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, Германы монголч эрдэмтэн Уда Хаас нар байв. Монголын Засгийн газрын гишүүн Д.Оюунхорол үзэсгэлэнт байгаль, эртний түүхээ хадгалж үлдсэн талын нүүдэлчдийн орон өнөөдөр энхтайванч, нээлттэй гадаад бодлоготой, орчин үеийн хөгжингүй улс болсныг танилцуулсан. Мэдээж Монголд 10 жил амьдарч, суралцсан монголч эрдэмтний үг гадныханд  багагүй сонин санагдав. “Монголын ойн үнэр хаана ч байхгүй үнэртэн, тэр үнэр хүнд хэмжээлшгүй эрч хүч” өгдөг гэхэд “Месси Берлин”-ий танхимаас ойн сэнгэнэм үнэр хамарт ханхийх шиг санагдсан билээ. Хязгааргүй уудам тал нутаг, онгон байгаль, түүх соёлын дурсгал, хүн зоны зочломтгой зангийн тухай монголч эрдэмтэн нүдэнд харагдтал ярив.  Мөн  Монголын төр, засаг дэд бүтцийн хөгжилдөө онцгой анхаарч байгаа ч Германтай харьцуулахад асар уудам нутагт бэрхшээл тулгарч байгаа тухай өгүүлсэн нь биднийг ялимгүй өмгөөлж буй мэт дотно сайхан санагдсан билээ.

-Түнш орны хувьд “ITB Berlin”-ий нээлтийн болон хаалтын хэвлэлийн бага хурлыг Монгол Улс зохион байгуулав. Эхний хуралд БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, уг үзэсгэлэнг зохион байгуулагчидтай оролцсон бол дараагийн хуралд Элчин сайд Ц.Болор, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, БОНХАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Маргад, “Цолмон трэвэл” компанийн ерөнхий захирал Б.Навчаа, МИАТ-ын төлөөлөл оролцов. Хэвлэлийн бага хуралд оролцсон гадаадын хэвлэлийнхэн Монгол дахь аяллын төрлүүд, нүүдэлчдийн онцлог зэргийг тусгайлан асуух аж. Тэнд хийсэн хэвлэлийн бага хурлууд Монголын сурталчилгаа, мэдээллийн нэгээхэн хэсгүүд байсан бөгөөд түнш орны хувьд сурталчилгаа хангалттай хийгдсэн. Хамгийн наад зах нь ITB-д оролцсон 180 гаруй орны оролцогчид, олон улсын аялал жуулчлалын мэргэжлийн зах зээлийн  100  мянган худалдан авагч, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн  170  мянга гаруй үзэгчид,  8000 хэвлэл мэдээллийнхэнд  “Mongolia:  Nomadic by Nature” бичиг бүхий Монголын лого танил болсон нь лавтайяа.

-“ITB Berlin”-ий голлох оролцогчид бол аяллын гүүр болсон авиакомпаниуд. Монголын МИАТ компани энэ удаа дангаараа талбай засаж, “Монголд зочлох Та бүхнийг ая тухтай зорчуулах” уриатайгаар ажиллав. “Аюулгүй, ая тухтай нислэгээр олон удаа шалгарсан олон улсын жишигт нийцсэн нислэгийн компани” гэсэн сурталчилгаатай МИАТ онгоцны зураг бүхий ханаар талбайгаа чимэглэжээ.

Энэ мэтчилэн монголчуудын  “ITB Berlin 2015”-д хэрхэн оролцсон тухай дурдаад байвал тун урт жагсаалт гарна. Төр, засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, иргэдийн хамтран хийхээр төлөвлөсөн бүхэл бүтэн төлөвлөгөө, жагсаалт бийг дурдвал бас багагүй зай эзэлнэ.  Ямартай ч 2030 он гэхэд дэлхий даяар 1.8 тэрбум хүн аялах урьдчилсан тооцоо гарсныг ITB-ийн үеэр сонсов. Тэгвэл ийм том урсгалаас томхон халбагадах боломжит эхлэлийг бид ITB-ийн үеэр тавив.  Өдгөө  130 орноос өрсөлдөх чадвараар Монгол 99 дүгээрт байгаа ба 2020 он хүртэл хийх ажил тодорхой байгаа учраас хоёр сая жуулчин хүлээж авах зорилтоо бүрэн биелүүлнэ гэж  манайхан үзэж байна. Дэлхийд Монгол орныг “Nomadic by Nature” буюу язгуурын нүүдэлчид гэдгээр таниулахад үлэмж хувь нэмэр оруулсан “ITB Berlin-2015”-аас бид багагүй олз омогтой ирэв. Дэлхийгээс зүүгдэж, бас дагаж, бусдад байхгүй өвөрмөц онцлогоороо бас дагуулж  хөгжих аялал жуулчлалын салбарын ирээдүйд тод гэгээ ассан  гэсэн сэтгэгдэл ямар ч шүүмжлэл, үгүйсгэлийн цаанаас төрөөд байгааг  нуух аргагүй байна. Орчин үеийн язгуурын нүүдэлчид дэлхийд үүд хаалгаа цэлийтэл нээж, өрхөө татлаа.


0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Душанбе их дуулга: Өнөөдөр зодоглох Монгол 5 жүдоч
    12 цаг 36 мин
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
    13 цаг 3 мин
  • МАН: Гишүүн бүрийн оролцоог хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүллээ
    Уржигдар 20 цаг 50 мин
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
    Уржигдар 13 цаг 44 мин
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Уржигдар 11 цаг 10 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    Уржигдар 11 цаг 00 мин
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
    2026-05-01
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
    2026-05-01
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2026-05-01
  • Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлж, хүний эрхийг хамгаалах тогтоолыг УИХ баталлаа
    2026-05-01
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
    2026-05-01
  • Улсын хэмжээнд 13.2 сая төл хүлээн аваад байна
    2026-05-01
  • Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна
    2026-05-01
  • Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
    2026-05-01
  • “Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна
    2026-05-01
  • Гурвалжингийн гүүрэн доогуурх 600 метр урт авто зам барина
    2026-05-01
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
    2026-05-01
  • Улаанбурхан өвчний 11 тохиолдол бүртгэгджээ
    2026-05-01
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
24 баримт
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК