Өчигдөр нярай хүүхэд гудамжнаас олдсон хэрэг гарчээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 22-р хороо буюу бичилийн арын гэр хорооллын гудамжинд хүүхэд хаягдсан байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахад 2 сар 22 хоногтой эмэгтэй хүүхдийг гудамжинд орхисон байсныг тус хорооны айл олсон байжээ. Нярайг олох үед хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр төрсний гэрчилгээ мөн ээжийнх нь иргэний үнэмлэхний хуулбар хүртэл байжээ. Аз болоход 2 сар 22 хоногтой нярай амьд, Эрүүл мэндэд нь ноцтой өөрчлөлт гараагүй байсан байна. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд үзлэг хийлгэсний дараа нярайг хүүхдийн төв сувилалд хүргүүлсэн байна. Одоогоор нярай ямар учраас гудамжинд орхигдсныг тогтоохоор шалгаж байна. Д.Ундрах /24tsag.mn/



















































Сэтгэгдэл (1)