Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Саарал шинелээ тайлаагүй буурал найз минь хаана явна...

2015-3-18
0
ЖИРГЭХ

11069640_519424924863720_6599295485849733135_n
Алс тэртээ цэнхэрлэн үлдсэн өнгөрсөн зуунд цэрэг эрсийн сэтгэл зүрхэнд хадагдан үлдсэн “Дайчин нөхрийн дуу”-г алдарт яруу найрагч, их хүмүн Ч.Чимид Морин цэргийн домогт комиссар Д.Пэлжээд зориулан бичиж байсан юм. Цагийн тоосонд дарагдаж, шарласан хуудас нь сэмэрч одоогүй эл дууг чухамхүү “Монгол цэргийн өдөр”-т зориулан аялмаар санагдав.

 Дарийн утаа үнэрлэж, исгэрэх сумнаас зайлахдаа энэ биеэ гэхээсээ эх орноо бодон зөрж явсан идэр Монгол цэргүүд өдгөө, буурал түүхийн гэрч болон үлджээ. Өвгөн улиас шиг аажмаар бөхийсөн ч эргүүлсэн сэлэмнээс нь энхийн салхи сэнгэнэж, элэгдэж мөлхсөн газрын тоос эх нутгийнх нь зүг хуйларч байсан 1939, 1945 оны дайны хүнд жилүүдийг мартаагүй байгаа, тэд.
 Эх орноо батлан хамгаалах үйлсэд энэ биеэ хайрлахгүй, эр зориг гарган тулалдаж асан тэдний ихэнх нь үрэгдсэн ч цөөн тооны “Өвгөн улиас” одоо энх тунх бий. Тэдний энгэрт гялалзах одон тэмдэг, медаль сэлтийг харахад л түмэн түүх өгүүлдэг.

 Намрын халуун өдрүүдэд ангаж цангахыг үл тоон Цахарын цөлийг туулж, даарах ядрахыг ч ажрахгүй Хянганы нурууг давж, мянга гаруй км элсэн цөл дундуур буу зэвсэгээ үүрэн, техникээ түрэх газар нь түрж, тээвэрлэх газар нь тээвэрлэж эзлэн түрэмгийлэгчдээс эх орон, туурга нэгт түмнээ аврахаар хөлсөө дуслуулан, цусаа урсгаж явсан эр зоригийн бахархал бол МОНГОЛ ЦЭРЭГ байлаа.
image047
1939 оны Халхын голын дайнд Орос, Монгол цэргүүд тулалдаж байсан бол 1945 оны чөлөөлөх дайнд Монгол улс Орос, Хятад гэх хоёр их гүрэнтэй хамтарч Японы түрэмгийллийг бут цохисноор Монгол улсын тусгаар тогтнолыг баталгаажуулж чадсан юм. Энэ бол энх цагийн баатрууд болсон МОНГОЛ ЦЭРГИЙН түүхэн гавъяа. Бас ЦУСАН ГАВЪЯА. Тэд цусаа урсгаж эх орноо, энэ сайхан орныг минь, ирээдүйг минь бүтээсэн юм.

 Түүгээр ч зогсохгүй Монгол Улс ялагч гүрнүүдийн эгнээнд багтаж, олон улсын тавцанд тусгаар улс гэдгээ батлан харуулсны дээр өөрийн тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж, аюулгүй байдлаа улам бататгаж, Монголын орчин үеийн цэрэг, армийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Энэ бол эдүгээ цагийн Зэвсэгт хүчин, МОНГОЛ ЦЭРЭГ юм.

Эх орны чөлөөлөх дайнд мордсон МОНГОЛ ЦЭРГҮҮД ялалтыг хичнээн халуун амиар сольж, асар их үнээр авсандаа биш, харин эх орон гэдэг хичнээн үнэ цэнэтэй гэдгийг ирээдүй хойч үеийнхэндээ мэдрүүлснийг Монгол улсын болоод Монгол цэргийн түүх мартах учиргүй. 
999216_1
Түүхэн их үйл явдлыг дархлан мөнхжүүлж, Монгол орны эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө мөр зэрэгцэн тулалдаж явсан Монгол, Орос, Тусгаар улсуудын баатар зоригт дайчин, эрэлхэг цэрэг эрсээ монгол түмэн үеийн үед санан дурсаж, гавъяат үйлсээр нь бахархаж байх болно.

Эх орноо хамгаалах их үйлст мордож асан Монгол цэргүүдээс гайхамшигт манлайлан удирдагчид хэдэн арваараа төрснийг түүх гэрчилнэ. Бас өдгөө Азийн цээжинд, эх дэлхийн зүрх нь болон цохилж буй Монгол улсыг харийн түрэмгийллээс хамгаалах Зэвсэгт хүчний дайчдад юугаар ч үнэлэшгүй үлгэр жишээ, үнэт капитал болон сэтгэл зүрхэнд нь оршсоор байгаа гэдэг нь эргэлзээгүй. Эцэг эх, уул ус, эх орон амгалан тайван байх энэ цагийг ирээдүй хойч үеийн эзэн нь болсон бидэнд халуун амь, бүлээн цусаараа сольж авчирсан буурал түүхийн эздийг үеийн үед магтан дуулах болно.

1921 оны Ардын хувьсгалын дайн, тулаанд гарамгай байлдсан 13 хүнд 1922-1924 онд Ардын Засгийн газрын шийдвэрээр чимэгтэй болон чимэггүй баатар цол шагнав. Энэ нь Зоригт баатар Д.Сүхбаатар, Ардын Хатан баатар Г.Магсаржав, Хурц баатар М.Дугаржав, Зоригт баатар Б.Батжаргал, баатар Ө.Пунцаг, Г.Бүргэд, У.Жамбал , Д.Жамц, Н.Лаасаг, Г.Ойдов, Ж.Сэрээтэр, Д.Цэвээндорж, н.Чулуун нарын 13 байдаг.

 Үүний дараа 1936 онд УБХТ-чид, Ардын Сайд нарын Зөвлөлөөс цэргийн дээд алдар Улсын баатар цолыг бий болгожээ. 1936-1939 онд Улсын баатар цолыг 4 хүн хүртсэн нь Улсын баатар Ш.Гонгор, Ц.Олзвой, Агаарын зоригт баатар Д.Дэмбэрэл, Гарамгай баатар Л.Дандар нар авсан байжээ.
157501-09032015-1425875331-548248352-Untitled-1
Түүнчлэн 1941-1945 онд мөн 4 хүн Улсын баатар болсон юм. 1941 онд Х.Чойбалсан Шалгарсан баатар, 1945 онд Улсын хошой баатар, 1945 онд Л.Аюуш, Д.Данзанваанчиг, С.Дампил нар Улсын баатар цол хүртсэн.

 Харин 1964 онд Л.Гэлэгбаатар, 1965 онд Ч.Шагдарсүрэн, 1966 онд Ю.Цэдэнбал, 1969 онд Ч.Дугаржав, Д.Хаянхярваа, 1971 онд Д.Нянтайсүрэн, 1973 онд Д.Самдан, 1975 онд М.Жанчив, 1979 онд М.Экей, 1981 онд Ж.Гүррагчаа, Б.Цог, 1984 онд В.Шарав, 1985 онд Т.Дүүдэй, 1989 онд Ж.Лхагвасүрэн Улсын баатар болжээ. Дашрамд хэлэхэд Ю.Цэдэнбал, Ч.Дугаржав, Д.Хаянхярваа, Д.Нянтайсүрэн, Б.Цог, Т.Дүүдэй нараас бусдад нь энэ эрхэм дээд алдрыг нэхэн олгосон түүхтэй. Энэ нь эх орноо хамгаалах үйлсэд Монгол цэргийн ид хавыг гаргаж бусад дайчин нөхдөө уриалан дуудаж, эрэлхэгээр тулалдаж, байлдааны уран чадварыг харуулан дайсныг хиар цохиж байсан түүхэн гавъяаг нь үнэлсэн хэрэг.
image-1
 Хожим нь Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, 1944, 1947 оны баруун хязгаарын зэвсэгт тулгаралтад оролцож эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалахад амь биеэ үл хайрлан, эрэлхэг зоригтой, баатарлагаар тулалдсан түүхэн гавъяаг нь өндрөөр үнэлж Дугарын Гунгаад Монгол Улсын “Баатар” цол олгож, Сүхбаатар одон, “Алтан таван хошуу” медалиар шагнасан юм.

Эх орноо батлан хамгаалах, харийн халдан түрэмгийлэгчдийг бут цохих эрхэм үйлсэд ахмад дайчин Д.Гунгаагийн оруулсан хувь нэмэр, байгуулсан гавъяа их. Дайнд оролцогсдын Монголын хорооны тодорхойлолтонд “ Нисэх хүчний эгнээнд дөнгөж 2 жил болж байсан 23 настай залуу нисгэгч Д.Гунгаа 1939 оны Халхын голын байлдаанд Р-5 онгоцоор шөнийн бөмбөгдөлт хийхийн зэрэгцээ, Зөвлөлтийн нисэх хороонд зохион байгуулсан сургалтаар И-15 сөнөөгч онгоц эзэмшин, Отрядын дарга болж, Зөвлөлтийн алдарт нисгэгчдийн хамт 8 дугаар сарын шийдвэрлэх давшилтад амжилттай оролцож, эх орны зоригт шонхоруудын нэг болохоо харуулж, дайн дууссаны дараа нисэх 1-р хорооны бүрэлдэхүүнд шинээр байгуулагдсан сөнөөгч онгоцны эскадрилийн даргаар ажилласан байсан бахархам түүхтэй.
1939
Тэрээр 1944 онд Булган голын савд үүрлэсэн гоминдааныханд цохилт өгөх анхны бөмбөгийг хаяж, радио станцыг нь ганц бөмбөгөөр сөнөөх үүргийг биелүүлж, бүх цэргийн жанжин штабын даргад сайшаагдаж байсан “түүхэн” хүмүн. Энх цагийн бүтээн байгуулалтын жилүүдэд тэрээр Монголын иргэний агаарын тээврийн тулгын чулууг тавилцаж гал голомтыг нь бадраасан гавъяатай нэгэн гэдгийг Батлан хамгаалах салбарынхан төдийгүй эх орон даяар мэдэх билээ.

Нас залуу, эр зориг, эрдэм ухааныг цогцлоосон МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙН байгуулсан гавъяаг бахдан дурсах учрыг тоймловол ийм. Бахархахгүй, бардахгүй, өмрөхгүй сэмрэхгүй байхын аргагүй.

Өдгөө эх орноо харийн түрэмгийллээс хамгаалах бэлтгэлийг хангах үүрэг бүхий Зэвсэгт хүчний жанжин штаб, Батлан хамгаалах яаманд ч түүхийн шаргал хуудаснаа нэрээ үлдээж буй олон аавын хүү бий. Хүссэн болгон хүлээж чаддаггүй “Эх орноо хамгаалах эрхэм үүрэг”- чухамхүү хаттай аавын галтай хүүд “ногддог” хувь заяа гэлтэй.

Тийм ч учраас өдгөө Монгол цэргүүд Чад, Судан, Афганистан,Сьерра-Леон, Иран зэрэг дэлхийн халуун цэгүүдэд очиж  энхийг сахиулах их үйлсэд гар бие оролцож эрдэм ухаан, эр зориг, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, мэргэжлийн өндөр ур чадвартай гэдгээ нотлон харуулж буй.

Монгол цэргүүд хилийн чанадад үүрэг гүйцэтгэж эхэлснээс хойш энхийг сахиулагчид дэлхийн 10 гаруй оронд үүрэг гүйцэтгэсэн гэх мэдээ бий. Энхийг сахиулагчдыг Сьерра-Леон улсад үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо хүрэлцэн ирж төрийн дээд одон медалиар энгэрийг нь мялааж байсан нь Төр засаг хийгээд Батлан хамгаалах яам, ЗХЖШ цэргийн эрдмийг тэсвэр хатуужлаар төдийгүй урмаар тэтгэж  цэргийн эрдэмд сургаж болдгийн жишээг харуулсан нь Монгол цэргийн удирдагчийн уран ухааных гэлтэй.

Зэвсэгт хүчний үндсэн чиг үүрэг нь эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг гадны зэвсэгт халдлага, түрэмгийллээс хамгаалах явдал мөн хэмээн хуулинд заасан байдаг.

Мөн тайван цагт Эх орноо гадны зэвсэгт халдлага, түрэмгийллээс хамгаалах бэлтгэлийг хангах, Улсын хил хамгаалахад дэмжлэг үзүүлэх, агаарын хилийн халдашгүй дархан байдалд хяналт тавих, Гамшгийн аюулаас хүн ам, эд юмсыг авран хамгаалах болон тогтоосон хорио цээрийн дэглэмийг сахиулахад туслах, Дайчилгааны нөөцийг бүрдүүлэх, хадгалах, сольж шинэчлэх, Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний сургалтад дэмжлэг үзүүлэх, Улсын онц чухал объектыг хамгаалахад дэмжлэг үзүүлэх, Хүмүүнлэгийн үйл ажиллагаанд тусалцаа, дэмжлэг үзүүлэх, Энхийг сахиулах олон улсын хамтын ажиллагаанд оролцох, Аливаа хөнөөх хэрэгслийн хөнөөлийн голомтод байгаа хүн ам, эд юмсыг авран хамгаалах зэрэг үүргийг хүлээж ажилладаг.

 Харин Хуулиар тогтоосон бусад үүрэг гүйцэтгэхдээ Зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалт, зэвсэглэл нь түүний тайван цагт болон дайны байдлын үед гүйцэтгэх үүрэгт зохицсон байх, Зэвсэгт хүчин үүргээ биелүүлэхэд байнга бэлэн байх, Зэвсэгт хүчний бүх төрлийн хангалтыг төрөөс баталгаажуулах, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг цэрэг татлагаар болон гэрээгээр сайн дурын үндсэн дээр нөхөн хангах, Цэргийн албан хаагч бүр цэргийн мэргэжилд заавал сурах зэрэг үүргийг хүлээдэг. Тиймээс Монгол улсын Зэвсэгт хүчин төгс байх ёстой. Энэ л төгс төгөлдөр цэрэгжилтийн мэргэжлийн ур чадварыг тэлэх, туршлагажих боломжийг гадаадад энхийг сахиулахаар явж байгаа манай дайчид “олзолж” буй.

Эл бичвэрийг өндөрлөхөөс өмнө ЭХ ОРОН гэх энэ хоёрхон үгнээс хорвоо эхэлж, хойноос нь МОНГОЛ ЦЭРЭГ гэх үг хоршиж явах учиртай гэдгийг сануулъя.

 Ж.Нарангарав



0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • bataa (66.58.202.234)
    bat-yylee chi u hiisen gej baatar bolson be.zorigiig alsan gej bish biiiiiiiz.ih sonin baatar shyy chi.henees avlaa bas
    2015 оны 03 сарын 19 | Хариулах
  • БАХАРХАЖ БАЙНА (112.72.13.16)
    хөөрхий дөө дээр ганцаараа цэцэг бариад явж байгаа ахмад дайчин өвөө өөрийн эргүй уйлаад гудамжаар алхаж байгаа нь ямар өрөвдмөөр юм бэ дээ... АУГАА ИХ ДЭЛХИЙН 2-Р ДАЙНД ТУЛАЛДАЖ АМЬД СЭРҮҮН ЭНХ ТУНХ АЛХАЖ ЯВААДАА БАРАГ ИТГЭХГҮЙ ШАХАМ ДҮР ТӨРХ ӨӨРТ НЬ БОДОГДОЖ БАЙГААЛ ДАА ХӨӨРХИЙ _____ИНГЭЖИЛ ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ АМЬ БИЕЭ ХАЙХРАЛГҮЙ ТЭМЦЭЖ НҮСЭР ИХ ДАЙНЫ ТАЛБАРААС ЭХ ОРНОО ХАТАН ЗОРИГ ХАЛУУН ЦУСААРАА ДЭНЧИН ТАВЬЖ ТУЛАЛАЖ БААТАРЛАГ ЗОРИГЫНХОО ЭРЧЭЭР АМЬД ГАРСАН АМЬД ДОМОГТ БААТАР ӨВӨӨДӨӨ ЯЛАЛТЫН БАЯРЫН БАЯР ХҮРГЬЕ. ХОЙЧ ҮЕ НЬ ТАНЫИАРАА БАХАРХАЖ ЯВДАГ ШҮҮ УРТ НАСЛААРАЙ ЗОРИГТ ДАЙЧИН ӨВӨӨ МИНЬ_____
    2015 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (92.75.4.194)
    дор хаяж 50 сая хун алуулсан 2 р дайны уеийг бодоход галав юулж байжээ ***** идсэн Гитлерээс болж оросын ч германы ч хичнээн цэрэг харилцан хядалцав аа монгол цэргууд ч японы эсрэг эх орныхоо телее ... дахин битгий дайн болоосой
    2015 оны 03 сарын 18 | Хариулах
  • эхний зураг (92.75.4.194)
    энэ хун лав дайнд амь урэгдсэн нехдее дурсан санаж гэж баттай бодлоо
    2015 оны 03 сарын 18 | Хариулах
  • иргэн (122.201.22.15)
    дарийн утаа үнэрлэж үзээгүй улсын баатар Э.Батүүлд цэргийн баярын мэнд хүргье
    2015 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (180.149.78.20)
    батүүлийн баатар миний ***** хоёр адилхан дөө.
    2015 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.242.47.66)
    Лениний хөшөөтэй байлдаж байж авсан юм болов уу,нураахад нь чулуу нь үсрээд гарыг нь шархдуудсан байх,булбарай цагаан гарнаас нь бага зэрэг цус гарсан болов уу Эх орон газар шорооны төлөө тэмцээгүй,гараа эвэрштэл ажил хөдөлмөр хийж хөлс хүчээ гаргаагүй ямар учир баатар болгосон нь но-той Арай л Э-гийн даалгавараар З -г нухсаны төлөө биш байгаа даа Ичмээр юм ичих бучирхайгүй байхаа
    2015 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (112.72.11.119)
    Tegshee, Davaadorj, Lkhagvadorj,Chogdon, Guulin geed l olon huniig heleegui bna daa
    2015 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (112.72.15.63)
    Ээ дээ хөдөө орон нутаг,алс хол хязгаарт суугаа ахмад дайчидыг орхигдуулж болхгүй.Судалгаа байдаг байлгүй
    2015 оны 03 сарын 18 | Хариулах
  • зочин (103.11.195.34)
    нээрээ тийм шүү ичмээр дамшиг улсын баатарын цолыг нь хураамаар юмдаа
    2015 оны 03 сарын 18 | Хариулах
  • Хөгжимчин цэрэг Т.Ганбаатар (103.242.47.66)
    Хилийн цэргийн 0119-р ангид 1972-1975 онд алба хаасан онжавууддаа болон одоо ажиллаж байгаа бие бүрэлдэхүүн,ахмад дайчид,монгол эрчүүддээ Монгол цэргийн өдөр,Зэвсэгт хүчний 94 жилийн ой,эрчүүдийн баярын өдрийн мэндийг хүргэе Саарал шинелээ тайлаагүй буурал найз нар минь хаана явна вэ.
    2015 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.242.47.66)
    Аргагүй эх орныхоо төлөө,газар нутгийнхаа сөөм ч газрыг алдахгүй гэж халуун амь бүлээн цусаа хайрлахгүй тэмцэж явсан баатарлаг дайчдаараа бахархаж байна. Монгол улсын баатар Л.Даваадоржийг яагаад дурдьсанүй вэ.Түүхээ мартаж болохгүй шүү.Гэтэл одоо эх орон газар нутагаа хайрлан хамгаалж гадныханд ухуулж сэндийлгэхгүй гэж тэмцсэн хүмүүсийг шоронд хийж байгаа нь дээрх хүмүүсийн амь насаа алдаж бүлээн цусаа урсган байж Монгол улсынхаа бүрэн бүтэн байдлыг хүлээлгэн өгсөн тэмцлийг үгүйсгэсэн хэргийг Төрийн удирдлага минь үзүүлж байгаа нь тун чхарамсалтай явдал болж байна даа
    2015 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (180.149.78.20)
    илжиг баабар эх орноо хамгаалсан хөгшчүүлийг үхэж дууссан цагт монгол урд зүгтээ эргэн очно гэж билээ.
    2015 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (112.72.13.215)
    ELBEGDORJ HULGAICH EH ORNIHOO TOLOO TEMTSSEN AHMAD DAICHIDDID TSERHIIN DEED TSOL, HURANDAA TSOLIIG, TORIIN ODONG BUARAL DAICHIDAA BURHANII OROND YABHAAS ENE OMNO YABHAAS OMNO OLGOOCHEE UHSENEE HIIGEED SUDALGAA TODORHOILOLT NEHEED SUUGAAD BAIGAA YUM
    2015 оны 03 сарын 18 | Хариулах
  • zochin (122.201.24.219)
    tuuhiig buteesen baatarlag daichid.. baharhaj bainaa
    2015 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (112.72.15.63)
    Ямар агуу юм бээ.Яасан бахархмаар юмбээ.Эд бол хөлс,цусаа хайрлалгүй галын дундуур тэмцэж явсан дайчин эрс.Бид та нараар бахархдаг.эх түүхийн амьд гэрчүүд минь урт насалж,удаан жаргаарай
    2015 оны 03 сарын 18 | Хариулах
  • зочин (202.21.106.158)
    Цэргийн баярын мэнд дэвшүүлье!
    2015 оны 03 сарын 18 | Хариулах
  • mgl (122.201.24.45)
    Hamgiin suulchiin ulsiin baatar Bat-uul yamar baatarlag uils biteegeed ene erhem hundtei shagnaliig avsan yum bol. Arai Zorig agsniig...,
    2015 оны 03 сарын 18 | Хариулах
    • нээрээ юу бүтээсэн гэж баатар болгосон юм бол
      2015 оны 03 сарын 18
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Душанбе их дуулга: Өнөөдөр зодоглох Монгол 5 жүдоч
    11 цаг 24 мин
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
    11 цаг 51 мин
  • МАН: Гишүүн бүрийн оролцоог хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүллээ
    Уржигдар 20 цаг 50 мин
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
    Уржигдар 13 цаг 44 мин
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Уржигдар 11 цаг 10 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    Уржигдар 11 цаг 00 мин
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
    2026-05-01
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
    2026-05-01
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2026-05-01
  • Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлж, хүний эрхийг хамгаалах тогтоолыг УИХ баталлаа
    2026-05-01
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
    2026-05-01
  • Улсын хэмжээнд 13.2 сая төл хүлээн аваад байна
    2026-05-01
  • Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна
    2026-05-01
  • Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
    2026-05-01
  • “Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна
    2026-05-01
  • Гурвалжингийн гүүрэн доогуурх 600 метр урт авто зам барина
    2026-05-01
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
    2026-05-01
  • Улаанбурхан өвчний 11 тохиолдол бүртгэгджээ
    2026-05-01
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
24 баримт
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК