Хорих ангид гардаг гэмт хэрэг, мөн эмч нарын ажлын хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа нь сүүлд амиа алдсан хэдхэн хүний жишээгээр батлагдаж байна.
Дэлхийн улс орнуудаас ял эдэлж буй хоригдогсдын тоогоор АНУ, БНХАУ, ОХУ эхний гуравт ордог бөгөөд Монгол Улс 104-д, Азийн орнуудаас 26-д, 100000 мянган хүн амд ногдох хоригдлын тоогоор Азид 42-д ордог аж. Улсын хэмжээнд 2014 оны байдлаар 27318 гэмт хэрэг үйлдэгдэж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.2 хувиар өсч, 10000 хүнд ногдох гэмт хэргийн тоо 142 болжээ. Үүний 23 гэмт хэрэг нь хорих байгууллагад үйлдэгджээ.

Цагдаагийн ерөнхий газраас гаргасан энэхүү статистик судалгааг Монгол Улсад ял эдэлж байгаа нийт ялтныг 5000 орчим гэж тооцон харьцуулбал хорих байгууллагад жилдээ 71 гэмт хэрэг гарах магадлалтай гэсэн тооцоо гарч байна.
Хорих байгууллагыг байнгын харуул хамгаалалттай гэмт хэрэг гарах ёсгүй газар хэмээн үзэж болох ч шоронд нийгэм, сэтгэл зүйн шалтгааны улмаас сэтгэхүй, сэтгэл хөдлөл, зан үйлд нь өөрчлөлт орсон сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүмүүс ял эдэлж байгааг анхаарах хэрэгтэй юм. Түүнээс гадна эдгээр гэмт хэрэг үйлдсэн хүмүүстэй нүүр тулж ажилладаг алба хаагчдад төрөөс тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэйг олон нийт хэлдэг.
Улмаар хорих ангиудад ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зохих шаардлагыг тавьж, боловсон хүчин нь маш сайн байх хэрэгтэй байна. Учир нь хорих ангид өвчний улмаас, хууч өвчин сэдэрснээс зэрэг өвчнөөс хүн амиа алдах тохиолдол гарсаар байгаа юм. Тэд гэмт хэрэг хийж, түүнийхээ төлөөсийг амсаж байгаа ч хүний амь гэдэг юунаас ч чухал. Гэмт хэрэг хийснийхээ шийтгэлийг амсаж тодорхой цаг хугацааг төмөр торны цаана өнгөрөөх хувь тохиосон ч тэд амьд явах бүрэн эрхтэй. Гэтэл эмнэлгийн тусламж авч чадахгүй, өвчиндөө шаналсаар хорвоогийн мөнх бусыг үзэж байгаа нь харамсалтай юм.
Ганцхан жишээ дурдахад л, өнгөрсөн долоо хоногт ШШГЕГ-ын харьяа хорих 407 дугаар ангид хүмүүжигч эмэгтэй амь насаа алдсан хэрэг гарлаа. 46 настай уг хүмүүжигч хууч өвчний улмаас амь насаа алдсан байж болзошгүй гэх урьдчилсан дүгнэлт гараад байна. Харин ар гэрийнхнийх нь хувьд эмнэлгийн тусламж авч чадахгүй явсаар амиа алдсан хэмээн гомдолтой байгаа гэж эх сурвалж мэдээлэв.
Энэ мэт Д.Амарсайхан агсаны хэрэг, олон арван хүмүүжигчдийн амиа алдсан явдалд хариуцлагатай хандаж, хорих ангиудад харьяалагдах эмч, эмнэлгийн ажилчин, сэтгэл судлаач зэрэг хүмүүст анхаарал хандуулах хэрэгтэй байна.
Хүмүүжигчид гэмийнхээ төлөөсийг амсах нь зөв ч амь нас, эрүүл мэндээрээ хохирох нь шударга бус юм.
Дэлхийн улс орнуудаас ял эдэлж буй хоригдогсдын тоогоор АНУ, БНХАУ, ОХУ эхний гуравт ордог бөгөөд Монгол Улс 104-д, Азийн орнуудаас 26-д, 100000 мянган хүн амд ногдох хоригдлын тоогоор Азид 42-д ордог аж. Улсын хэмжээнд 2014 оны байдлаар 27318 гэмт хэрэг үйлдэгдэж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.2 хувиар өсч, 10000 хүнд ногдох гэмт хэргийн тоо 142 болжээ. Үүний 23 гэмт хэрэг нь хорих байгууллагад үйлдэгджээ.

Хорих байгууллагыг байнгын харуул хамгаалалттай гэмт хэрэг гарах ёсгүй газар хэмээн үзэж болох ч шоронд нийгэм, сэтгэл зүйн шалтгааны улмаас сэтгэхүй, сэтгэл хөдлөл, зан үйлд нь өөрчлөлт орсон сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүмүүс ял эдэлж байгааг анхаарах хэрэгтэй юм. Түүнээс гадна эдгээр гэмт хэрэг үйлдсэн хүмүүстэй нүүр тулж ажилладаг алба хаагчдад төрөөс тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэйг олон нийт хэлдэг.
Улмаар хорих ангиудад ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зохих шаардлагыг тавьж, боловсон хүчин нь маш сайн байх хэрэгтэй байна. Учир нь хорих ангид өвчний улмаас, хууч өвчин сэдэрснээс зэрэг өвчнөөс хүн амиа алдах тохиолдол гарсаар байгаа юм. Тэд гэмт хэрэг хийж, түүнийхээ төлөөсийг амсаж байгаа ч хүний амь гэдэг юунаас ч чухал. Гэмт хэрэг хийснийхээ шийтгэлийг амсаж тодорхой цаг хугацааг төмөр торны цаана өнгөрөөх хувь тохиосон ч тэд амьд явах бүрэн эрхтэй. Гэтэл эмнэлгийн тусламж авч чадахгүй, өвчиндөө шаналсаар хорвоогийн мөнх бусыг үзэж байгаа нь харамсалтай юм.
Ганцхан жишээ дурдахад л, өнгөрсөн долоо хоногт ШШГЕГ-ын харьяа хорих 407 дугаар ангид хүмүүжигч эмэгтэй амь насаа алдсан хэрэг гарлаа. 46 настай уг хүмүүжигч хууч өвчний улмаас амь насаа алдсан байж болзошгүй гэх урьдчилсан дүгнэлт гараад байна. Харин ар гэрийнхнийх нь хувьд эмнэлгийн тусламж авч чадахгүй явсаар амиа алдсан хэмээн гомдолтой байгаа гэж эх сурвалж мэдээлэв.
Энэ мэт Д.Амарсайхан агсаны хэрэг, олон арван хүмүүжигчдийн амиа алдсан явдалд хариуцлагатай хандаж, хорих ангиудад харьяалагдах эмч, эмнэлгийн ажилчин, сэтгэл судлаач зэрэг хүмүүст анхаарал хандуулах хэрэгтэй байна.
Хүмүүжигчид гэмийнхээ төлөөсийг амсах нь зөв ч амь нас, эрүүл мэндээрээ хохирох нь шударга бус юм.
24tsag.mn



















































Сэтгэгдэл (10)