“Эрдэнэт үйлдвэр” ХХК тамирчидтай байгуулсан гэрээндээ өөрчлөлт оруулж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Тус үйлдвэр нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлан, спортоор амжилт гарсан тамирчидтай гэрээ байгуулан, цалинжуулж, “Хангарьд” спорт хорооны нэр дээр тэмцээнд оролцох эрх олгон, гадаад, дотоодын тэмцээнд оролцох зардлыг нь төлдөг байсан юм. Тэгвэл энэ гэрээгээ одооноос эргэн харж, заалтыг нь өөрчилж байгаа сурагтай. Өмнө нь багш, дасгалжуулагчдын хүсэлтээр тамирчидтай гэрээ байгуулж, амжилтынх нь эрэмбээр цалинжуулдаг байсан бол энэ жилээс тамирчид өөрсдийн гаргасан амжилтаа тус үйлдвэрийн удирддагуудад танилцуулахаар болж байна. Үунийг тусгай комисс хянан, тухайн тамирчинтай гэрээ байгуулах эсэхийг шийдэх аж. Одоогийн байдлаар жүдо, чөлөөт бөх, байт харваа, бокс, туялзуур жад, үндэсний сур, бөхөөр хичээллэдэг 59 тамирчин гэрээ байгуулжээ. Хэрвээ тамирчин амжилтаа ахиулахгүй бол гэрээг цуцлах аж.Д.Дуулим



















































Сэтгэгдэл (3)