Архангай аймагт гурван хүнийг хүнлэг бусаар, хэрцгийгээр эрүүдэн шүүсэн гэх гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна. Тодруулбал, Архангай аймгийн цагдан хорих төвд хоригдож байхад нь хэрэг хүлээлгэхийн тулд цахилгаан бороохойгоор цохиулж, зодсон хэмээн гурван иргэн Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргаад байсан. Тэдний нэг нь мэдүүлэгтээ “Хэрэг хүлээлгэхийн тулд бидэнд хүч хэрэглэж, зургаа хоног хоолгүй хорьсон” гэсэн байдаг. Гэвч Архангай аймгийн цагдаагийн хэлтэс энэ хэргийг мөрдөн шалгасан бөгөөд эрүүдэн шүүж, хэрцгий, хүнлэг бусаар харьцсан талаарх гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.


Д.Ундрах /24tsag.mn/



















































Сэтгэгдэл (2)