
МУИС-д гал гарсан талаар НОБГ-аас мэдээллээ. Тодруулбал, НОБГ-т Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, МУИС-ийн 2 дугаар байр лабораторийн өрөө шатаж байна гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу Аврах гал унтраах 10 дугаар ангийн тасгийг очиход 2 дугаар давхарт химийн лабораторийн өрөөнд туршилт хийж байсан химийн бодис шатаж байсныг иргэд унтраасан байжээ. Тус лабораторт химийн ямар нэгэн бодис алдагдсан эсэхийг Аврах ангийн
бүлэг багажаар хэмжилт хийж шалгахад ямар нэгэн бодис илрээгүй байна.
Д.Ундрах /24tsag.mn/