
Өчигдөр буюу цэргийн баярын өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Шангрилла 2” баригдаж байгаа барилгын ажилчдын байр шатаж дуудлага өгсөн байна. Дуудлагын дагуу Аврах гал унтраах 10 дугаар ангийн тасаг, нэмэлтээр Аврах, гал унтраах 10 дугаар анги, Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн тасгийг очиход ажилчдын 8х20 хэмжээтэй 2 давхар сендвичэн барилгын 2 дугаар давхар, эд хогшлын хамт шатаж байсныг шуурхай ажиллаж унтраасан байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)