
БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол өргөн хүрээнд үр ашигтай хамтран ажиллахаар гэрээгээ шинэчлэн байгуулж байгаад МБОИЗ-ынхэнд талархал илэрхийллээ. Мөн зөвшилцөл ойлголцол ямагт хөгжил дэвшил авчрах нь тодорхой, тиймээс төр, иргэний нийгмийн хамтын ажиллагаа өгөөжөө өгнө гэдэгт итгэж байна гэсэн юм. Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын нэгдэл болох Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байдгаа ч хэлсэн. Харин МБОИЗ-ийн тэргүүн С.Дамдинсүрэн, байгаль орчинд тулгамдаж байгаа олон асуудал бий. Энэ бүхнийг шийдвэрлэхийн төлөө хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байгаад Д.Оюунхорол сайдад талархал илэрхийлж, төр, засгийн зөв бодлого, үйл ажиллагааг МБОИЗ дэмжиж ажиллахаа мэдэгдлээ.