
БНХАУ-ын Эрээн хотод энэ сарын 17-18-нд шилжих шөнө Монгол эмэгтэй гадны нөлөөтэй бусдын гарт амиа алдсан хэрэг гарсан. Талийгаач 40 гаруй настай бөгөөд Эрээн хотын Дүнчин дүүргийн нутаг Ан Тай зочид буудлаас урагш байрлах шавар тагзанд нас баржээ. Хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатанд явж байгаа бөгөөд ар гэрийнхэн нь Эрээн хотод очжээ. Талийгаач эмэгтэйн овог нэр тодорхой болсон ч одоогоор нууцалж байна.
Дашрамд дурдахад, УИХ-ын О.Баасанхүү Зам-Үүдэд энэ өдрүүдэд ажиллаж байгаа бөгөөд энэ үеэр тус асуудлаар ар гэрийнхэнтэй нь уулзаж, санал бодлыг нь сонсох юм байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (3)