Өнөөдөр нар хиртэх тухай мэдээлж байсан ч хэдэн цагт хиртэх нь тодорхойгүй байсан юм. Олон улсын сансар судлалын сайтад бичсэнээр нар хиртэлт Монголд 18:44 цагт эхлэх аж. Гэхдээ Монголд бүтэн хиртэлт харагдахгүй аж. Хэсэгчлэн нар хиртэлт нэг цаг нэг минут орчим хугацаанд үргэлжилж 19:45 цагт дуусах юм байна. Хамгийн оргил үе нь буюу хамгийн том хэсэгчлэн хиртэх мөч нь 19:03 цагт ажиглагдана хэмээн мэдээлсэн байна. Тус сайтад өнөөдрийн хиртэлтээс гадна дараагийн хиртэлтүүд Монголд хэзээ тохиохыг мөн тооцоолсон байна. Тухайлбал,
ирэх дөрөвдүгээр сарын 4-нд сар хагас хиртэнэ,
2016 оны 3 сарын 23-нд сарны хүрээт хиртэлт,
2016 оны 9 сарын 17-нд сарны хүрээт хиртэлт,
2017 оны 2 сарын 11-нд сарны хүрээт хиртэлт болно хэмээн бичжээ.
2015 онд дэлхийд нар хиртэх үзэгдэл хоёр удаа болох аж. Эхнийх нь өнөөдөр болох бөгөөд энэ жилийн цор ганц бүтэн хиртэлт юм. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагас туйлын бүс, дундаж өргөргийн бүсэд хоёр минут 47 секунд үзэгдэнэ. Ийм ховор үзэгдлийг хүмүүс 2034 он хүртэл дахин харахгүй аж.
Анх МЭ 2500 онд Вавилончууд, эртний Хятдууд нарны хиртэлтийг урьдчилан таамагласан ч эртний соёл иргэншлийг будлиулсан гэж тооцдог. Грекчүүд үүнийг бурхад уурлаж байна, үхлийн тэмдэг гэж үздэг байсан. Мөн 4000 гаруй жилийн өмнө нар хиртэлтийг урьдчилан таамаглалаа гэж Хятадын хоёр зурхайч цаазаар авахуулж байжээ.
Нар хиртэлт гэдэг нь Нар, Дэлхий хоёрын хооронд Сар орж, нар бүхлээрээ буюу зарим хэсэг нь дэлхийн зарим хэсгээс харахад саранд халхлагдаж, харагдахгүй болох үзэгдлийг хэлдэг. Жилд 2-5 удаа нар хиртдэг ба шинэ сартай үед л тохиолддог байна.
Д.Идэр
www.24tsag.mn
www.24tsag.mn



















































Сэтгэгдэл (1)