
Архангай аймгийн Цахир сумаас олдсон занданшуулсан шарилыг сэргээн засуулахаар Гандантэгчилэн хийдэд өгчээ. Уг үйл явдал болоход Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн орлогч дарга Батбаяр, хяналтын
прокурор Р.Энхтуяа, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар
хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Г.Галбадрах, бурханч
лам Г.Пүрэвбат, БСШУЯ-ны Соёлын төвийн дарга Энхбат, төвийн хэлтсийн
дарга Урантөгс нар байлцсан байна.
Уг хэрэгт Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа юм.
Сэтгэгдэл (1)