Өчигдөр олон улсын дауны хам шинжийн өдөр тохиолоо. Энэ өдөрт зориулан дауны хам шинжтэй хүүхдүүдэд зориулсан спортын тэмцээн, эцэг эхийн төлөөлөлд зориулсан сургалт, мэдээлэл хийх үйл ажиллагаа 25-р тусгай сургууль дээр боллоо. Энэ үеэр дауны хам шинжтэй хүүхдүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээ, нүд, чих хамар хоолойн, нөхөн үржихүйн талаас хэрхэн анхаарах, эрүүл зохистой хооллолт, идэвхтэй хөдөлгөөн, бусад орны туршлага зэрэг мэдээллүүдийг эцэг эхчүүдэд өгчээ.
Жил бүр дауны хам шинжтэй хүмүүсийн дуу хоолойг олон нийтэд хүргэдэг уг өдөр арав дахь жилдээ тохиож буй юм байна.


















































