“Саусгоби сэндс” компанийн улсад учруулсан гэх 35.252 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэх эсэхийг шүүх хурал энэ сарын 25-нд буюу нөгөөдөр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд болно. “Саусгоби сэндс” компанийн удирдлагуудын татвараас зайлхийж, нуун дарагдуулан улсад учруулсан хохирлын мөнгө болох 35.252 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэх шийдвэрийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхээс гарсан. Энэхүү шийдвэрийг тус компани эсэргүүцэн ийнхүү давж заалдах шатны шүүхээс гаргаад байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (8)