Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Дашчойлин хийдийн хашаанд тэсэлгээний зүйл байна гэсэн дуудлагыг өгсгөөр нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход Тетран М-8А төрлийн 0.7 диаметртэй 5 см урттай 17 ширхэг уурхайн тэсэлгээний капсул байсныг аюулгүй газарт байрлуулсан байна.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 19 дүгээр байрны 5 дугаар орцонд лифтэнд хүн хөлөө хавчуулсан гэсэн дуудлагыг өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход иргэн 62 настай эмэгтэй Б лифтэнд хөлөө хавчуулсан байсныг аюулгүй болгож ГССҮТ-д хүргэжээ.