“Босоо хөх Монгол” хөдөлгөөнийг дэмжигч хэмээн өөрсдийгөө тодотгосон 10 гаруй залуу танхайн хэрэг үйлджээ. Тодруулбал Сансар орчим байрлах “Их ноёд” уушийн газарт архидан согтуурч байсан хэсэг бүлэг залуус 20 гаруй насны дөрвөн залууг зодож танхайрсан байна. Өдгөө уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэсэгт шалгагдаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Сэжигтнүүдэд Эрүүгийн хуулийн 99.1 Бусдын биед санаатай хөнгөн гэмтэл учруулах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Сэтгэгдэл (7)