СХД-ийн нутаг Баянхошууны зам, Хөтөлийн Тэс петролум ШТС-ын замд Х.Верна маркын авто машины жолооч Д нь Х.Аксент маркын Д жолоочтой авто машинтай мөргөлдөж дотор нь сууж явсан 2 зорчигч гэмтсэн байна. Х.Верна маркын авто машины жолооч Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон. Согтуурлын зэрэг 1.77%-тай гарсан байна.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал буурахгүй байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүмүүс өөрийгөө болон цагдааг хуурч байгаа болохоос үхлийг хуурч чадахгүй, ухаантай хүн бусдын алдаан дээр суралцдаг. Хэдийгээр мөнгөөр эд зүйлийг худалдан авч нөхөж болдог хэдий ч хүний амь нас эрүүл мэндийг хэзээ ч нөхөж чадахгүй гэдгийг санах хэрэгтэй юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)