Энэ сарын 20-нд Эрээн хотод мансууруулах бодис хэрэглэсэн монгол бүсгүй баривчлагдлаа. Консулын газраас энэ талаар тодруулахад “монгол эмэгтэй мансуурсан байдалтай байсныг илрүүлж, 10 хоног албадан саатуулсан талаар манайд мэдээлсэн. Улмаар 10 хоног саатуулчихаад Монголын хил дээр Замын-Үүдийн цагдаагийн алба хаагчдад хүлээлгэж өгдөг” гэв.
Хятадын цагдаагийн байгууллага мансууруулах бодис хэрэглэсэн монгол иргэдийг хуульд заасныхаа хүрээнд албадан саатуулаад хар тамга дараад Монголын талд хүлээлгэж өгдөг аж. Одоогоор 9 монгол иргэн хар тамхи, хууль бус тээвэрлэлт зэргээр Эрээнд саатуулагдаад байна.
Д.Ундрах /24tsag.mn/