Өчигдөр НОБГ объектын гал түймрийн 8 дуудлагаар харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтийн Аврах гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.
Тухайлбал:
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 19 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг очиход 7х7 хэмжээтэй өвлийн сууцны дээвэр, үүдний таамбар, эд хогшил шатаж байсныг унтраасан.
Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 744 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 63 дугаар ангийн тасгийг очиход 1 метр хашаа, 0,3 га өнжмөл өвс шатаж байсныг унтраасан.
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжидын зусланд байшин шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг очиход 6х6 хэмжээтэй зуны байшин, эд хогшил, 6х6 хэмжээтэй байшингийн зүүн хэсэг тус тус шатаж байсныг унтраасан.
Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн дотор өвс, мод шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 63 дугаар ангийн тасгийг очиход 1 га орчим өнжмөл өвс шатаж байсныг унтраасан.
Хоногийн хугацаанд гал түймрийн улмаас байшин 2, шар өвс 2, бусад эд зүйлс шатсан 3 удаагийн дуудлагыг тус тус хүлээн авчээ.