Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

““Юнивишн” том компанийн сүрийг үзүүлсээр байх уу?

2015-3-25
0
ЖИРГЭХ

        “Юнивишн” компани Дархан-Уул аймагт хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа талаар Дарханы “Ай Пи ТВ”-гийн захирал Б.Бямбадаш мэдээлжээ.

 

Тодруулбал “Юнивишн” компани нь Дархан-Уул аймагт  харилцаа холбоо, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүйгээр “Ай Пи Тв” үйлчилгээгээ эхлүүлж өөрийн зах зээлд эзэлсэн давуу байдлаа ашиглан үнэ төлбөргүй  холболт хийж эхэлсэн байна. Улмаар "Юнивишн" нь “Юнител”-ийнхээ салбаруудаар “Дарханд Univision IPTV орлоо” гэсэн утгатай материалууд тарааж эхэлсэн бөгөөд зөвшөөрөлгүй үйл ажиллагаагаа явуулж, орон сууцанд кабель татаж эхэлсэн аж. Энэхүү үйлдэлд Дарханы Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Танайх Дарханд үйл ажиллагаа явуулах эрхгүй” гэдэг албан тоотыг явуулсаар байхад тус компани одоог хүртэл үл тоомсорлосон хэвээр байгаа юм байна.


 Тэдний энэхүү хууль бус үйл ажиллагаанаас болж Дархан-Уул аймагт энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий “Ай Ай Эн” компани дампуурах  аюулд  орсон талаараа  мэдээлэл хийсэн байна.  “Ай Ай Эн” компани нь 2013 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 730/Б/IS/03 дугаартай Тусгай зөвшөөрлийн дагуу Телевиз радиогийн олон сувгийг интернэт ашиглан дамжуулах үйлчилгээ явуулах эрхийг албан ёсоор авч хууль ёсны дагуу “Ай Пи ТВ” үйлчилгээ эрхлэх төсөл хэрэгжүүлж эхэлсэн аж. Ингээд бэлтгэл ажлаа хангаж, техник хэрэгслээ бэлэн болгосны дараа үйл ажиллагаагаа эхлэх гэтэл “Юнивишн” том компанийн сүрийг үзүүлж тэдний зах зээлийг булаасан аж. Ингэхдээ Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль, Өрсөлдөөний тухай хуулиудын зарим зүйл заалтыг зөрчсөн байна.


“Юнивишн” компанийн энэхүү хууль бус үйл ажиллагаанаас болж “Ай Ай Эн” компани нь 400 сая төгрөгөөр хохироод байгаа бөгөөд ямар нэгэн тусгай зөвшөөрөлгүй байж үйл ажиллагаа явуулсан “Юнивишн”-ийн талаар  ШӨХТГ, МХЕГ, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг байгууллагад гомдол гаргаад байгаа ажээ.


“Ай Ай Эн” компанийн удирдлагууд “Юнивишн” компанийнхантай уулзах хүсэлт олон удаа явуулсан ч ямар нэгэн хариу өгөөгүй байна. “Ай Ай Эн”-ийн мэдээлэл өгсөний дараа үүсээд буй асуудлаар “Юнивишн” компанийн албаны хүнтэй сэтгүүлч холбогдож   тодруулга авахад “Одоогоор манайх Дархан-Уул аймагт үйл ажиллагаагаа эхлээгүй байгаа. Харилцаа холбооны зохицуулах газарт хүсэлтээ явуулсан. Хариу ирээгүй, хүлээгээд байж байна. Одоогийн байдлаар туршилтаар 266 айлд холболт хийсэн” гэх хариултыг өгсөн байна.


Айлуудад холболт хийгээд эхэлсэн бол үйл ажиллаагаа эхэлсэн л гэсэн үг. Гэтэл одоо болтол зөвшөөрөл олгогдоогүй байгааг өөрсдөө хэлж байна. Өөрөөр хэлбэл, мэдсээр байж хууль зөрчиж байна гэсэн үг.   Энэ мэт зах зээл дэх байр сууриа ашиглан том компанийн сүрийг үзүүлж бусад жижиг компаниудад дарамт учруулж, шударгаар өрсөлдөж чадахгүй байгаа “Юнивишн” компанид хариуцлага хүлээлгэх бүрэн үндэслэл мэт.


Одоогоор “Ай  Ай Эн” компаниас ирүүлсэн гомдлыг холбогдох байгууллагууд нь шалгаж байгаа бөгөөд удахгүй шийдвэрлэнэ гэдгээ хэлсэн юм байна. Тиймээс энэ хэрэг үнэн зөвөөр шийдэгдэх эсэхийг харах л үлдлээ.


Тэдний хууль бус үйлдэл дуусахгүй. Шинээр ашиглалтад орсон барилга байгууламжид шугам сүлжээгээ оруулахдаа манайхаас өөр кабелийн телевизийн шугам сүлжээг оруулахгүй шүү гэсэн гэрээг СӨХ болон барилгын компанитай хийдэг нь  хууль бус үйлдэл юм. Тухайн байрны СӨХ болон Барилгын компанид мөнгө төлдөг нь энэ нийгэмд буруу жишиг тогтоогоод байгаа билээ. Тодруулбал, өөр компани тухайн байранд шугам сүлжээгээ оруулах хүсэлт тавихад “Юнивишн” компанитай нэг жилийн хугацаанд өөр ямар ч кабелийн телевиз оруулахгүй гэсэн гэрээ хийсэн учир танайхыг оруулахгүй. Эсвэл “Юнивишн” манайд .... төгрөг төлдөг учир танайх бас төл” гэдэг юм байна. Энэхүү буруу жишиг тогтолцооны цаана хэрэглэгчдийн эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж байгааг манай улсын СӨХ, барилгын компаниуд ухаж ойлгохгүй байгаа нь харамсалтай. Уг нь тухайн байранд ямар ч кабелийн телевиз шугамаа оруулах эрхтэй, оршин суугчид ямар телевизийг сонгохоо өөрсдөө шийддэг байх ёстой байлтай.


Мөн сошиал ертөнцөөр яваад нэг зүйл нь Жүжигчин МУГЖ Н.Батцэцэгийн өөрийн нүүр хуудсандаа бичсэн зүйл юм. Учир юунд гэхээр гавьяатын хүү маань “Tides of time” нэртэй кино хйисэн юм байна. Жүжигчин маань Юнивишн компаний менежерт уулзаж тухайн киногоо кино санд оруулах санал тавьж бүх зүйлээ тохирсон юм байна. Сарын дараа юнивишн компанийн кино санд ороод харахад ороогүй байсан юм байна. Юу болсныг юнивишн компанийн менежерлүү залган асуухад менежер маань “ Би таньруу залгахаа мартчиж та үнээ буулга” гэсэн хариу өгсөн юм байна. Сар гаруйн хугацааны дараа ингэж хариу өгсөн нь МУГЖ-д маань таалагдаагүй бололтой. Яг адил хугацаанд киногоо өгсөн Скаймедиа компани тухайн киног кино сандаа оруулж үзэгчидэд аль хэдийн хүргээд амжсан юм байна.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Irgen (203.194.113.114)
    Duudlaga ogood yostoi irdgui gazar daa utasaa ch bas awahgui demii demii
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • Anar (203.194.113.114)
    Арай дэндүү юмаа Скаймедиа арай дээр юм байна лээ ...Төлбөр нь аймар өндөр гардаг бас телевиз нь гацаад ядаргаатай байдий шдээ ...
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.26.194.182)
    Юнивижн гэж улаандаа гарсан компани байна. Төр төмөр нударгаа үзүүлэх хэрэгтэй ш дээ
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • zochin (43.242.243.169)
    uhraah uilchilgee baihgui bolj, hereglegchee hohirooj bn
    2015 оны 03 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Душанбе их дуулга: Өнөөдөр зодоглох Монгол 5 жүдоч
    3 цаг 0 мин
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
    3 цаг 27 мин
  • МАН: Гишүүн бүрийн оролцоог хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүллээ
    22 цаг 17 мин
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
    Өчигдөр 13 цаг 44 мин
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 00 мин
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
    Уржигдар 20 цаг 24 мин
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 17 цаг 17 мин
  • Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлж, хүний эрхийг хамгаалах тогтоолыг УИХ баталлаа
    Уржигдар 16 цаг 59 мин
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
    Уржигдар 16 цаг 47 мин
  • Улсын хэмжээнд 13.2 сая төл хүлээн аваад байна
    Уржигдар 15 цаг 59 мин
  • Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 15 цаг 40 мин
  • Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
    Уржигдар 15 цаг 06 мин
  • “Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна
    Уржигдар 15 цаг 02 мин
  • Гурвалжингийн гүүрэн доогуурх 600 метр урт авто зам барина
    Уржигдар 14 цаг 26 мин
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
    Уржигдар 13 цаг 34 мин
  • Улаанбурхан өвчний 11 тохиолдол бүртгэгджээ
    Уржигдар 13 цаг 26 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
24 баримт
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК