
Жагсах үеэр майхан барихыг оролдсон хэмээн гурван эсэргүүцэгчийг ОХУ-ын цагдаа нар баривчилсан байна. Баривчлагдсан хүмүүсийн дунд тус жагсаалыг удирдагч Чирикова багтжээ. Чириковаг суллахыг шаардаж 100 гаруй хүн цагдаагийн газрын гадаа жагсаалаа үргэлжлүүлсэн аж.
Энэ хэргийн дараа Оросын цагдаа нар Путиныг эсэргүүцэгчдийг Москва хотын Улаан талбайд жагсахыг зөвшөөрсөн байна. Оросын эрх баригчид ч жагсагчдад талбайг чөлөөлж өгөх нь зөв гэж үзсэн байна.
Кремлин жагсагчдыг зөвшөөрсөн боловч, тэдний парламентын сонгуулийг дахин явуулах шаардлагыг зөвшөөрсөнгүй хэмээн жагсагчид ярьж байна. Путиныг эрх барихыг эсэргүүцэгчид “Эрх баригчид хүмүүсийн цуглан нэгдэх эрх чөлөөг газрын байршил болон цаг хугацаагаар хязгаарлаж байна” гэж үзжээ.
Оросын эрх баригчид суудаг Кремлины ойролцоо байрлах Улаан талбай жуулчдын анхаарлыг татдаг газруудын нэг аж. Энэ талбайн дэргэд Хүндэт Басилийн сүм, холбооны улсын байгуулагч Владимар Ленины бунхан байрладаг аж.
“Улаан талбай жагсагчдын талбай болох нь” хэмээн шийдвэрийг эсэргүүцэгчид бухимдсан гэнэ.
Шийдвэр гарснаас хойш Улаан талбайд жагсаж буй иргэд жагсагчдын бэлэг тэмдэг болох цагаан цэцэг, цагаан тууз барин гар гарааасаа хөтлөлцөн алхаж байна.
Манай улс ч Оросыг бодвол хамаагүй эрх чөлөөт улс бололтой.
Д.Идэр