Сүүлийн үед “Энержи Ресурс” компани Ухаа Худагийн ордыг хууль бусаар авсан гэх мэдээ гарах болсон. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын холбогдох байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж, тус компани ашиглалтын тусгай зөвшөөрөл хуулийн дагуу эзэмшиж байгаа юу, үгүй юу гэдгийг тодруулахаар ажиллаж байгаа юм.

Сүүлийн үед “Энержи Ресурс” компани Ухаа Худагийн ордыг хууль бусаар авсан гэх мэдээ гарах болсон. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын холбогдох байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж, тус компани ашиглалтын тусгай зөвшөөрөл хуулийн дагуу эзэмшиж байгаа юу, үгүй юу гэдгийг тодруулахаар ажиллаж байгаа юм. Тиймээс “Энержи Ресурс” ХХК-д нүүрс олборлох талбай болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон талаар тодруулж, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий тус ажлын хэсэг өнөөдөр 16.00 цагаас хуралдахаар болжээ.
Б.Ням