э“Нис нис” фестиваль өнөөдөр болно

“Нисванис” хамтлаг “Нис нис” фестивалиа жил бүрийн дөрөвдүгээр сарын 9-нд зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн фестиваль УБ паласын Royal танхимд 19.00 цагт болох гэж байна. Тоглолтонд “Алтан ураг”, “Булсара”, “Метроном”, “Joker’s wild”, “Prophets”, “Vatame”, “North ducks”, “Зүгээр л”, “Моханик” хамтлаг, дуучин Б.Солонго нар оролцох юм байна. Тоглолтын тасалбар 16 мянга, 30 мянган төгрөгийн үнэтэй. 30 мянган төгрөгний тасалбарыг дагалдаж “Нис нис” фестивалийн футболк, зүүлт, зураг, гитарын цохиур, спорт цүнх дагалдах гэнэ.