Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэрэмжит уншлагын танхимын нээлтийн ажиллагаа өнөөдөр 12 цагт Үндэсний төв номын санд болох юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэрэмжит уншлагын танхимын нээлтийн ажиллагаа өнөөдөр 12 цагт Үндэсний төв номын санд болно. Монгол туургатны бичиг соёлын үнэт өв, гар бичмэл барын ном, монгол судалын ном судрын судалгаа, эх сурвалж судлалыг хөгжүүлэх зорилгоор Үндэсний номын сангийн эрдэм шинжилгээний уншлагын танхимыг Монгол улсын ерөнхийлөгчийн нэрэмжит танхим болгож байгаа юм.
Ерөнхийлөгчийн нэрэмжит танхим нь эрдэм шинжилгээний уншлагын танхимын үнэмлэхээр дотоод гадаадын эрдэмтэн мэргэд, монгол судлаачид, их дээд сургуулийн багш нар болон залуу судлаачдад үйлчилнэ. Уг танхимд эрдэм шинжилгээний томоохон хурал зөвлөгөөн, лекц семинар болон бусад арга хэмжээг зохион байгуулах юм.