
Тэрбээр өнгөрсөн долоо хоногт ерөнхий сайдад мөн санал хүргүүлж дараа нь утсаар ярьж хэлсэн гэсэн. Урьсан сайд нь ирээгүй ч Н.Алтанхуяг ганцаараа мэдэгдлээ хийсэн юм. Түүний мэдэгдэлд “УИХ-аас иргэн бүрт сая төгрөг өгөх тухай тогтоолыг 2011 оны 10-р сарын 15-нд гаргасан. Энэ тогтоолд 2012 оны хоёрдугаар сарын нэгэн гэхэд Таван толгойн хувьцаа иргэн бүрийн дансанд орохоор заасан.
Хэрэв энэ хувьцаа нь дансанд нь баталгаажаад орсон бол өнөөдөр дөрөвдүгээр сарын дөрөвний өдөр гэхэд тэр хувьцаагаа иргэд Засгийн газарт зарах нь зарж, сая төгрөгөө авч байх байсан” гэв. Түүнээс яагаад сая төгрөг тараах асуудал зогссон талаар асуухад манай нам хийх зүйлээ хийсэн үлдсэнийг нь хэрэгжүүлэх ёстой хүнээс нь асуу гэсэн хариулт хэлж байсан билээ.