
Шуурхай удирдлагын төв 102-д өгсөн иргэн Б-ийн дуудлагаар хэргийг илрүүлсэн юм. Харин сэжигтнийг Нийслэлийн хөдөлгөөн эргүүлийн газрын алба хаагчид болон Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид хамтран саатуулсан байна. Уг хэрэгт талийгаачийн эхнэрийн төрсөн дүү 31 настай Х-г саатуулжээ.
Тэрээр хоорондын таарамжгүй харьцаанаас үүдэн уг хэргийг үйлдсэн байна. Одоогоор түүнийг цагдан хорьж, сэжигтэн этгээдээр татан, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байгаа аж.
Б.Чимэг