Өчигдөр шөнө Багануур дүүргийн ШШГЕГ-ын харьяа чанга дэглэмтэй хорих 427 ангиас 22-28 насны танхай, дээрмийн хэргээр ял эдэлж байсан ялтан Д.Батбаяр, Б.Батболд, Т.Анхболд нар оргожээ.

Өчигдөр шөнө Багануур дүүргийн ШШГЕГ-ын харьяа чанга дэглэмтэй хорих 427 ангиас 22-28 насны танхай, дээрмийн хэргээр ял эдэлж байсан ялтан Д.Батбаяр, Б.Батболд, Т.Анхболд нар оргожээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, хоригдлууд хашаа даваад зугтаасан байна. Мөн нэг хоригдол амиа алдсан бөгөөд түүний амиа алдсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж. Одоогоор зугтсан хоёр хоригдлын хоёрыг буюу Б.Батболд, Т.Анхболд нарыг баривчилсан байна. Харин ялтан Д.Батбаярыг эрэн сурвалжилж байгаа аж.
Б.Чимэг