Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болдод өнгөрсөн намар эрүүгийн хэрэг үүсгэж, АТГ-аас шалгаж эхэлсэн.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болдод өнгөрсөн намар эрүүгийн хэрэг үүсгэж, АТГ-аас шалгаж эхэлсэн. Түүнийг 2006 онд Нийслэлийн Хот тохижилтын газрын даргаар ажиллаж байхдаа их хэмжээний хөрөнгө завшсан гэсэн үндэслэлээр буруутган шалгасан юм. Мөн уг албан тушаалыг хашиж байхдаа цас хайлуулах бодис худалдан авахад төсөвлөсөн хөрөнгөөс 300 сая төгрөг завшсан хэрэгт буруутгасан.
Харин Нийслэлийн прокурорын газраас түүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, харьяалал тогтоолгохоор Улсын дээд шүүх рүү шилжүүлсэн хэмээн мэдэгдэж байсан. Харин дээд шүүхээс харьяалал тогтоон, өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүх рүү шилжүүлсэн байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгаж байгаа юм. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол эд хөрөнгийг нь хурааж, 5-10 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх аж.
Б.Чимэг