
Хувиараа ажилладаг 52 настай барилгачин Деннис Хеннис хөршийнхөө байшингийн дээврийг засахаар ажиллаж байх үед хадаас тогтоогч машин нь гацсан байна. Хеннис машиныг засахыг оролдох үед хадаас тогтоогч гэнэт ажиллаж түүний зүрхний баруун хэсэгт зоогдсон байна.
Түүнийг Нью Жерси хотоос цаг гаруй хугацаанд явж хүрдэг гэмтлийн эмнэлэг рүү агаараар тээвэрлэж, шууд л хагалгаанд оруулсан байна.
Түүнд зүрхний мэс засал хийсэн бөгөөд амьд гарахын тулд зүрхэнд нь зоогдсон 10 см хадаасыг заавал авах шаардлага гарсан байна. Мэс засал амжилттай болсон бөгөөд энэ тохиолдолд байж боломгүй аз таарсан талаар эмч нар ярих болжээ. Хеннисийн биеийн байдал сайн байгаа бөгөөд эмнэлэгийн асарганд байна.
Тэрбээр хагалгаа амжилттай болсны дараа бие нь сайжирмагц “Сугалаанд хожсон юм шиг санагдсан” гэж хэлжээ. “Би өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд ач хүүтэй болсон, харин долоо хоногийн дараа бараг үхэх шахав. Одоо бол төрсөн өдрөө хамтдаа тэмдэглэж чадна” хэмээн ноён Хеннис ярьжээ.
Д.Идэр

Хеннисийн зүрхэнд зоогдсон 10 см хадаас


Хенниссийн ажиллаж байсан байшингийн дээвэр


Хадаас тогтоогч машин