Өнөөдөр 17.00 цагаас Сүхбаатар дүүргийн шүүхэд О.Алтангэрэл өмгөөлөгчийг хорих эсэх талаар хэлэлцэхээр болжээ. Уг асуудлаар Монголын өмгөөлөгчдийн холбоон өөрсдийн байрандаа мэдээлэл хийж байгаа юм.

Өнөөдөр 17.00 цагаас Сүхбаатар дүүргийн шүүхэд О.Алтангэрэл өмгөөлөгчийг хорих эсэх талаар хэлэлцэхээр болжээ. Уг асуудлаар Монголын өмгөөлөгчдийн холбоон өөрсдийн байрандаа мэдээлэл хийж байгаа юм. Цагдаагийн экс дарга нарт өмгөөллийн туслалцаа үзүүлж байсан О.Алтангэрэл өмгөөлөгч болон бусад дөрвөн өмгөөлөгч өнгөрсөн баасан гаригт шүүгдэгчдэд өмгөөллийн туслалцаа үзүүлж чадахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн билээ. Өнгөрсөн сарын 28-нд болсон шүүх хурлаар шүүх бүрэлдэхүүнд хүсэлтээ уламжлан, шүүх хурлыг орхин гарсны дараа түүнийг мөн хорино хэмээн мэдэгдэж байсан юм.
Б.Чимэг