Нисэгчдийн онолын мэдлэгийг шалгана
Нисэгчдийн
онолын мэдлэгийг шалгана
Энэ сарын 19-нд нисэх хүчин үүсч
хөгжсөний 87 жилийн ой, Нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллага
байгуулагдсаны 10 жилийн ой болно. Энэ ойд
зориулан "Нисэхийн онол" тэмцээнийг МҮЭСТО-нд зохион байгуулах гэж байна. Тус тэмцээний зорилго нь иргэний
нисэхийн салбарын мэргэшсэн ажилтнуудын нислэгийн онолын талаархи ерөнхий
мэдлэгийг сорих, харилцан мэдлэг солилцох, иргэний нисэхийн салбарыг олон
нийтэд сурталчлан таниулах, салбарын сургалтын байгууллагуудад ашиглагдах
сургалтын материалыг баяжуулахад оршиж байгаа ажээ.