
Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, говийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн хур тундас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тундас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь тал хээрийн нутгаар секундэд түр зуур 16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Халх голын саваар 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.