Улаанбаатар хотын иргэдийн махны хэрэгцээг хангахын тулд энэ долоо хоногоос 1000 тонн нөөцийн махыг нэмж гаргаж байгаа

Улаанбаатар хотын иргэдийн махны хэрэгцээг хангахын тулд энэ долоо хоногоос 1000 тонн нөөцийн махыг нэмж гаргаж байгаа. Энэ нэмэлтт нөөцийн махны үнийг нэмж зарна гэсэн мэдээлэл өчигдөр хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан. Харин Нийслэлийн захирагчийн албанаас өгсөн мэдээллээр нөөцийн махыг зургаадугаар сар хүртэл одоогийн үнээр нь борлуулах юм байна. Одоогоор нэг кг үхрийн мах 3700, хонины мах 3200 төгрөгийн үнэтэй байгаа юм.