
Одоогоор баривчлагдсан өвөрмонголчуудад юу тохиолдсон тухай тодорхой мэдээлэл байхгүй байна.
Тэгвэл өнгөрсөн бямба гаригт буюу 7-ны өдөр өвөрмонголчуудын бослого хийсэн газар болох Шилийн гол аймагт хээрийн түймэр гарч хоёр хүн амиа алдан, найман хүн түлэгдсэн байна. Одоогоор түлэгдсэн хүмүүсийн биеийн байдал маш хүнд байгаа гэнэ.
Түймэр Шилийн гол аймгийн Зүүн Үзэмчиний нутагт эхэлж шөнийн турш үргэлжилсэн байна. Дээрх хоёр аймгаас гадна өөр гурван газарт түймэр гарсан хэмээн гэрчүүд мэдэгдэж байна.
Түймрийг унтраахын тулд 230 машинтай 1500 гал унтраагч дайчлагдан ажилласан байна. Эрх баригчид хэт халалтын улмаас өвсөнд гал үүсч түймэр гарсан гэж тайлбарлажээ.
Харин өвөрмонголчууд үүнийг байгалийн жамаар түймэр гарсан хэрэг биш, өнгөрсөн долоо хоногт гарсан бослогод өширхсөн хятадуудын явуулга хэмээн сэжиглэж байна.
Д.Идэр