
Москва хотод энэ сарын 14-нд Азийн сайхан залуу шалгаруулах анхны тэмцээний аварга шалгарах гэж байна. Энэ олон улсын тэмцээнд Москва хотод байгаа Ази залуучууд оролцож байгаа гэнэ. Тухайлбал, Монгол, Казахстан, Киргиз, Бүгд найрамдах Солонгос болон ОХУ-ын Алтайн хязгаар, Якут, Буриад, Хакасын залуус өрсөлдөхөөр болжээ. Тэмцээнийг зохион байгуулагчид нэгдүгээр сарын 18-наас эхлүүлсэн бөгөөд оролцогчдыг бүжиг, гадаад дүр төрх, загварын хувцас болон ардын авьяасаар өрсөлдүүлсэн гэнэ. Манай улсыг төлөөлөн Николайн Мөнхбаяр оролцож байгаа юм.
1. Николайн Мөнхбаяр, Монгол
2. Арыстан Туйжанов, Казахстан

3. Цэрэндорж Дондог, ОХУ-ын Буриад

4. Петр Говоров, ОХУ-ын Якут

5. Равиль Лиров, ОХУ-ын Алтайн хязгаар

6. Андрей Литвиненко, ОХУ-ын Хакас

7. Нурсултан Абдуллаев, Киргиз

8. Владимр Пак, Бүгд найрамдах Солонгос улс

9. Андрей Кузнецов, ОХУ-ын Алтайн хязгаар
